MSports logo
Сон Хын Мин шигшээ багийн хамтаар өнөөдөр Хятадын багийн эсрэг тоглоно
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 21

  • Сон Хын Мин шигшээ багийн хамтаар өнөөдөр Хятадын багийн эсрэг тоглоно

    Өмнөд Солонгосын шигшээ баг 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор мягмар гарагт Хятадад айлчилж байна. Дэлхийн чансааны 24-т бичигдэж буй Өмнөд Солонгосын шигшээ баг мягмар гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотын Универсиадын спортын ордонд 79-т эрэмбэлэгдсэн БНХАУ-ын эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь шатны тоглолтоо хийнэ. Тоглолт өнөөдөр 20:00 цагаас болох юм. Энэ нь 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн хоёр улсын С хэсгийн хоёр дахь тоглолт болно.  Хоёр улсын шигшээ багийн хувьд хамгийн сүүлд 2022 оны 7-р сард учраа тааран тоглоход Солонгосчууд 3:0-ээр хожил байгуулж байсан. 

    Сон Хын Мин шигшээ багийн хамтаар өнөөдөр Хятадын багийн эсрэг тоглоно

    Пүрэв гарагт БНСУ-ын шигшээ баг Сингапурыг 5:0-ээр бут ниргэж, урьдчилсан шатны тоглолтоо эхлүүлж, шигшээ багийн ахлагч болон Тоттенхэм Хотспурын довтлогч Сон онцгой тоглолтуудаа толиуулсан.  Юрген Клинсманны Өмнөд Солонгос бол Шенжен дэх фаворит баг. Шэньжэний Универсиадын спортын төв цэнгэлдэх хүрээлэнд 40,000 гаруй хүн уг тоглолтыг үзэж сонирхох болно. Өмнө нь 10-р сард нөхөрсөг тоглолтондоо Тунисыг 4:0, Вьетнамыг 6:0-ээр буулган авсан Өмнөд Солонгос 2000 оноос хойш анх удаа гурван тоглолт дараалан дор хаяж дөрвөн гоол оруулаад байна. Өнөөдрийн тоглолтын үр дүнгээс үл хамааран 6-р сард 2-р тойргийн тоглолт дуусахад Өмнөд Солонгос, Хятад С хэсгээс шалгарах төлөвтэй байна. Есөн хэсгээс эхний хоёр байр эзэлсэн нь Азийн эцсийн шатны шалгаруулалтад шалгарна. 

    Сон Хын Мин шигшээ багийн хамтаар өнөөдөр Хятадын багийн эсрэг тоглоно

    Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын хөлбөмбөгийн төлөөх том амбицтай, тэр дундаа нэг өдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, бүр түрүүлэх зэрэг том амбицтай ч тэд 2002 онд ердөө ганцхан удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ. Хятадууд дэлхийн аваргын урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн эхний тоглолтдоо Тайландыг 2-1-ээр хожоод байгаа. Өмнөд Солонгос Хятадын эсрэг 22 хожиж, 12 тэнцэж, хоёр хожигдсон. Хамгийн сүүлд 2017 оны гуравдугаар сард 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын үеэр хожигдсон.

    Сон Хын Мин шигшээ багийн хамтаар өнөөдөр Хятадын багийн эсрэг тоглоно

    Өнөөдөр болох бусад онцлох тоглолтуудын дунд Австрали Кувейтэд Палестинтай өнөөдөр 22:00 цагаас, Япон Сиритэй Жиддад 22:45 минутаас, Иран Узбекистаны эсрэг Ташкент хотноо 21:00 цагаас , Энэтхэг талбайн эзэн Катартай 21:30 минутаас тоглоно.