MSports logo
ОУОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХУАН АНТОНИО САМАРАНЧ САЛИСАЧ МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА
  • А
    Админ

    10 сарын 26

  • ОУОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХУАН АНТОНИО САМАРАНЧ САЛИСАЧ МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА

    Хуан Антонио Самаранч Салисач эдгээр өдрүүдэд Монгол улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр МҮОХ-ны Олимпик Хауст зочилж, Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтанд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүд тэргүүтэй эрхмүүд оролцлоо. Хуан Антонио Самаранч Сализакс нь Испанийн спортын гүйцэтгэх захирал, санхүүгийн шинжээч бөгөөд 2016 оноос хойш Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр ОУОХ-ны ерөнхийлөгч асан Хуан Антонио Самаранчийн хүү юм. Түүний аав 1967-1971 онд Испанийн Спортын сайд, 1980-2001 онд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Самаранч Барселонагийн их сургуульд аж үйлдвэрийн инженерийн чиглэлээр суралцаж, 1986 онд Нью-Йоркийн Их Сургуульд магистрын зэргээ хамгаалж байжээ. 1996 онд Хуан Антонио Самаранч Салисач Олон улсын пентатлионы холбооны дэд ерөнхийлөгч болж, 2001 онд түүний аав ОУОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн жил тэрбээр ОУОХ-ны сонгогдож байсан юм. Уулзалтын үеэр Монголын спортын салбарын өнөөгийн байдал болон олон улсад гаргаж буй амжилт, удирдлага болон тамирчдын хэтийн төлөвийн талаар ярилцаж, санал сэтгэгдлээ хуваалцав.

     
    ХУАН АНТОНИО САМАРАНЧ САЛИСАЧ : Би олон жилийн туршид Монголд ирэхийг хүсч, хүлээж байсан. Эцэст нь Монголд ирэх боломж гарлаа. Ирсэн сэтгэгдэл сайхан байна, Монгол их үзэсгэлэнтэй орон юм. Монголын залуу үе спортод сэтгэлээ зориулж, хичээж, шаргуу хөдөлмөрлөж байгааг нь харахад сэтгэл хөдөлж байна.
    -    Та болон таны аав амьдралаа спортод зориулсаар ирсэн. Та үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн ч гэсэн Олон улсын орчин үеийн таван төрөлт болон ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Яагаад спортын салбарыг сонгох болсон бэ? Аавын тань нөлөөлөл байдаг уу?
    -    Тийм ээ, мэдээж аавын минь нөлөөлөл байгаа. Бүх л спорт өөрийн гэсэн соёл онцлогтой. Аав спортоор хичээллэж, бага байхаас спортын салбарт ажиллаж байсан учраас би хараад мэдээж аавыгаа даган дуурайж, үлгэрлэх байсан. Би багаасаа спорттой холбоотой өссөн. Миний инженерийн боловсрол одоо эрхэлж байгаа ажилтай минь холбогддог гэж боддог. Тийм болохоор өөр сурсан зүйлээ ажилтайгаа холбож байгаа нь сайн хоршил болдог гэж би боддог.
    -    Спорт, аялал жуулчлал салшгүй холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд цар тахлаас болоод тэмцээн уралдаан хойшлогдож, цуцлагдахад хүрсэн. Харин одоо бол бүх зүйл буцаад хэвийн байдадаа үргэлжилж байна. энэ тал дээр таны бодол ямар байгаа вэ?
    Цар тахал спортын салбарт алхам тутамд нөлөөлсөн. Маш хүнд байсан. Бид олимпийн наадмыг хүртэл нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргахад хүрсэн. Токиогийн олимп нэг жилээр хойшилж, Бээжингийн өвлийн олимп үзэгчгүй болсон гэх мэт олон спортод өөрчлөлт гарсан. Одоо харин цар тахлын хаалттай байдлаас бид гаргаж, үйл ажиллагаагаа хэвийн болгох тал дээр сэргээн ажиллаж байна. Бид эцэст нь хүмүүс учраас тодорхой хүчин зүйлээс болж яах ч аргагүй зовж, шаналсан. Одоо эргээд бүх зүйл сэргэж байгаад баяртай байна.
    Таны хэлж байгаачлан хүмүүс маш олон зүйлтэй нүүр тулж, золиос гаргаж давж туулдаг. Та хойч үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна. Таныг үнэртэй усны худалдагчаар ажиллаж байсан гэж сонссон.
    -    Амжилтанд хүрсэн нууц гэж байхгүй. Олимпизмийн уур амьсгал, дуу хоолой нь зөвхөн спортын салбарынханд ч хамааралтай биш. Спортод байдаг бусдыг хүндэлдэг, өөрийгөө хүндэлдэг шударга байдаг зэрэг хандлагууд бол амьдралд хүн бүрт байх ёстой зүйлс. Юу хийж чадах бүхнээ хийснээр амжилттай болох болно.


    ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч Салисач Монголчуудыг эх орондоо Зүүн Азийн хүлээн авах болсонд баяр хүргэж, олон улсын мянган, мянган тамирчид, зүтгэлтнүүд манай улсад ирж байгаа нь спортын эрч хүч, урам зоригийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм.
     

     

    Н.Бэлгүүн