MSports logo
АНТОНИО КОНТЕ “VAR”-ЫН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦСЭНИЙ УЛМААС ТАЛБАЙГААС ХӨӨГДЛӨӨ
  • А
    Админ

    10 сарын 26

  • АНТОНИО КОНТЕ “VAR”-ЫН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦСЭНИЙ УЛМААС ТАЛБАЙГААС ХӨӨГДЛӨӨ

    Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын тав дахь тойргийн хүрээнд Английн Тоттенхэм Хотспөр болон Португалийн Спортинг Либсон багуудын тоглолт өнгөрсөн шөнө буюу 10 дугаар сарын 27-ны 03:00 минутад болсон билээ. Энэхүү тоглолт Английн нийслэл Лондон хотын, Тоттенхэм Хотспөр цэнгэлдэхэд болж 1:1 харьцаатай тэнцэж хоёр баг бүтэн оноо авч чадалгүй оноо хуваасан юм. Тоглолтын эхний хагасын 22 дахь минутад Спортинг Либсон баг, Англи довтлогч Маркус Эдвардсийн гоолоор тэргүүллийг авсан ч, тоглолтын 80 дахь минутад Тоттехэм Хотспөр багаас Иван Перешичийн дамжуулалтаар, Уругвай хагас хамгаалагч Родриго Бентакур гоолдож тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Хоёр багийн хувьд хэсгээс гарахад маш их нөлөөтэй тоглолт байсан учир эцсийн мөч хүртэл өрсөлдөөнтэй явагдаж, 95 дахь минутад Тоттехэм багийн довтлогч Харри Кейн гоол оруулсан ч, шүүгч “VAR”-аар нягталж үзээд 98 дахь минутад отон тоглолт байсан гэж үзэн гоолыг цуцалсан юм. Тоттенхэм багийн ерөнхий талгалжуулагч Антонио Конте энэхүү шийдвэрийг эсэргүүцэж талбайн ерөнхий шүүгч рүү орилж, дайрсны улмаас улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн билээ. Тоглолтын дараа Антонио Конте “Энэ шийдвэр манай клубт асар их хохирол учрууллаа. Клуб үүнийг ойлгоно гэж найдаж байна” хэмээн тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа дурджээ.

    Хэрэв энэ тоглолт “VAR”-ын шийдвэрээр Харри Кейний гоолыг буцаагаагүй бол Тоттенхэм Хотспөр клуб 2:1-ээр ялалтыг авч “Аваргуудын лигийн” “D” хэсгийг тэргүүлэн, хасагдах шатанд шалгарах эрхээ авах байсан билээ. Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тойрог ирэх долоо хоногт эхлэх ба Германы Байерн, Италийн Наполи клубүүд хэсгээ тэргүүлэх нь ойлгомжтой болсон байна. Тоттехэм клубийн хувьд ирэх долоо хоногт, Францын Олимпик Марсель клубийн эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийх бөгөөд тус тоглолтод хожиж чадвал хасагдах шатанд хэсгээ тэргүүлэн шалгарах юм.

     

    Э.Мандалбаяр