MSports logo
ДАШТ-2026: Испанийн шигшээ баг болон Бельгийн тоглолтын өмнө
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 10

  • ДАШТ-2026: Испанийн шигшээ баг болон Бельгийн тоглолтын өмнө

    2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг Лос Анжелест болох гэж байна. Нэг талд энэ тэмцээнд одоог хүртэл нэг ч гоол алдаагүй, бөмбөг эзэмшилт, хяналт, сахилга баттай тоглолтоороо гайхагдсан Испани, нөгөө талд довтолгооны хүч, туршлагатай тоглогчдоороо ямар ч өрсөлдөгчийг сөхрүүлэх чадвартай Бельги.

    Испани

    ДАШТ-2026: Испанийн шигшээ баг болон Бельгийн тоглолтын өмнө

    Испани энэ ДАШТ-д өрсөлдөгчдөө нэг нэгээр нь нам дарсаар ирлээ. Кабо Вердетэй гоолгүй тэнцсэнээр эхэлсэн ч Саудын Араб, Уругвай, Австри, Португалыг дараалан буулган авч, таван тоглолтын дараа хаалгандаа нэг ч гоол алдаагүй байгаа нь тэдний хамгаалалтын хүчийг илтгэнэ. Испанийн талд Ламин Ямал, Нико Уильямс, Педри нарын хурд, ур чадварын хослол бол хамгийн том давуу тал. Харин Родригийн тоглолтын хэмнэл удирдах чадвар Испанийн амжилтын гол түлхүүр хэвээр байна.

    Бельги

    ДАШТ-2026: Испанийн шигшээ баг болон Бельгийн тоглолтын өмнө

    Харин Бельги тэмцээний эхэнд багагүй шүүмжлэл дагуулсан. Египет, Ирантай тэнцэж байсан ч дараа нь Шинэ Зеландыг бут ниргэж, шөвгийн 32-д Сенегалыг хүндхэн тулаанд ялсан. АНУ-ыг 4:1-ээр буулган авснаар "Улаан чөтгөрүүд" жинхэнэ өнгөө олсон гэдгээ харуулсан юм. Бельгийн хувьд Кевин Де Брюйне багийн уураг тархи хэвээр байгаа бол Жереми Доку, Шарль Де Кетеларе нар Испанийн өндөр хамгаалалтын ард үүсэх сул зайг ашиглахыг хичээх нь гарцаагүй. Гэхдээ хагас хамгаалалтын тулгуур Амаду Онана бэртлийн улмаас тэмцээнийг орхисон нь Бельгийн хувьд том гарз болоод байна.

    Испани болон Бельгийн шигшээ багуудын хоорондын сүүлийн 5 тоглолтууд:

    ДАШТ-2026: Испанийн шигшээ баг болон Бельгийн тоглолтын өмнө

    Бельги 0:2 Испани /Нөхөрсөг Тоглолт, 2016 он/

    Бельги 0:5 Испани /ДАШТ-ий урьдчилсан шат, 2009 он/

    Бельги 1:2 Испани /ДАШТ-ий урьдчилсан шат, 2008 он/

    Бельги 0:2 Испани /ДАШТ-ий урьдчилсан шат, 2005 он/

    Бельги 0:2 Испани /ДАШТ-ий урьдчилсан шат, 2004 он/

    Испанийн шигшээ багийн ДАШТ-ий сүүлийн гурван тоглолтын үр дүн:

    Испани 1:0 Уругвай

    Испани 3:0 Австри

    Испани 1:0 Португал

    Бельгийн шигшээ багийн ДАШТ-ий сүүлийн гурван тоглолтын үр дүн:

    Бельги 5:1 Шинэ Зеланд

    Бельги 3:2 Сенегал

    Бельги 4:1 АНУ

    Испанийн шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Луис Де Ла Фуэнте 4-2-3-1

    Хаалгач: Unai Simon

    Хамгаалагч: P.Porro,

    P.Cubarsi, A.Laporte, M.Cucurella

    Хагас хамгаалагч: Rodri,

    Pedri, L.Yamal, D.Olmo, A.Baena

    Довтлогч: M.Oyarzabal

    Бельгийн шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Дасгалжуулагч: Руди Гарсия 4-2-3-1

    Хаалгач: T.Courtois

    Хамгаалагч: T.Castagne,

    B.Mechele, N.Ngoy, M.De Cuyper

    Хагас хамгаалагч:

    Y.Tielemans, K.De Bruyne, J.Doku, L.Trossard, H.Vanaken

    Довтлогч: C.De Ketelaere


    📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.

    🤝 Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа