MSports logo
Жүдо бөхийн төрөлд эхний медалийг Л.Сосорбарам хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 24

  • Жүдо бөхийн төрөлд эхний медалийг Л.Сосорбарам хүртлээ

    “Ханжоу-2022” Азийн наадмын эхний өдөр үргэлжилж буй Жүдо бөхийн төрөлд -52кг-ийн жинд ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам эхний медаль буюу хүрэл медаль Азийн наадмын дэвжээнээс хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө Индонези улсын тамирчин Марьям Махаранитай барилдсан ба Иппон үнэлгээгээр өрсөлдөгчөө яллаа. Эхний тойрогт Непал улсын тамирчинг ялсан бол шөвгийн наймд Казакстаны тамирчинг ялж улмаар Үзбекстаны тамирчинд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. 16.00 цагаас эхэлсэн медалийн тоглолтууд үргэлжилж ОУХМ Л.Сосорбарам Индонези улсын тамирчинг ялж Жүдо бөхийн төрөлд эхний медалийг хүртлээ. Түүний өмнө хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Э.Ариунболд БНАСУ-ын тамирчинд Вазари үнэлгээгээр ялагдаж тус наадмыг өндөрлүүллээ. Та бүхэн “Ханжоу-2022” наадмын мэдээлэл болон үр дүнг цаг алдалгүй авахыг хүсвэл msports.mn вэб болон Фэйсбүүк хуудсыг дагаарай. 

    cover
    cover
    cover