MSports logo
Эрхэм дээд хунтайж Файсал Олон улсын электрон спортын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
  • Б
    Бэлгүүн

    12 сарын 1

  • Эрхэм дээд хунтайж Файсал Олон улсын электрон спортын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    БНСУ-ын Пусан хотноо болсон Ээлжит бус их хурлаар Эрхэмсэг ноён Файсал бин Бандар бин Султан Аль Сауд Олон улсын электрон холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр 71 хүний саналын дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчийн суудлыг баталгаажуулж, 2025 он хүртэл олон улсын электрон спортын холбоог удирдахаар болов. Тус холбооны Ерөнхийлөгч асан Влад Маринеску огцорсны дараа 2023 оны 10-р сарын 3-нд Олон улсын электрон спортын холбоо/IESF/-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хунтайж Файсал Саудын Арабт цахим спортыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүний манлайлал нь дэлхийн хэмжээнд тогтвортой байдлаар электрон спорт буюу и-спортыг сурталчлах олон улсын холбооны эрхэм зорилгыг урагшлуулж байна. 

    Эрхэм дээд хунтайж Файсал Олон улсын электрон спортын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    Эрхэмсэг ноён Файсал "Олон улсын и-спортын холбоог хамтын ажиллагаа, инноваци, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн эрин үед удирдаж байгаа нь нэр төрийн хэрэг байна. Электрон спорт нь тоглоом тоглох хүсэл тэмүүллээр дамжуулан дэлхий даяарх хүмүүсийг нэгтгэх гайхалтай чадвартай. Бид хамтдаа шударга ёсны үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх болно. Мөн и-спортын хүртээмжтэй байдал, шударга тоглоомыг дэлхийн хэмжээнд эрч хүчтэй, нэр хүндтэй өрсөлдөөн болгон хөгжүүлэхийн тулд би манай салбарын эрч хүчтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.” гэжээ. 
     
    Тус холбоо нь 11-р сарын 28-29-ний өдрүүдэд Өмнөд Солонгосын Пусан хотноо Дэлхийн “Esports Summit”-ийг зохион байгуулсан юм. Эрхэм дээд хунтайж Файсал хэлэлцүүлэгт оролцож, дэлхийн тэргүүлэгч электрон спортын арга хэмжээний зохион байгуулалттай танилцжээ.