MSports logo
Ирэх оны 2-р сард болох “UFC Fight Night” шоуны оргил тулаанаар Роман Долидзе, Нассурдин Имавов нар тулалдана
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 30

  • Ирэх оны 2-р сард болох “UFC Fight Night” шоуны оргил тулаанаар Роман Долидзе, Нассурдин Имавов нар тулалдана

    Тулааны спортын дунд жингийн өрсөлдөгчид болох Роман Долидзе, Нассурдин Имавов нар 2024 оны 2-р сарын 3-нд болох хоёр дахь удаагийн “UFC Fight Night” шоуны оргил тулаанаар тулалдана. Одоогоор хаана болох нь тодорхойгүй байгаа ч тэд 5 раундад ялагчаа тодруулна хэмээн “MMA Time” сэтгүүл мэдээллээ. Долидзе MMA-д 12-2, UFC-д 6-2 амжилттай яваа бол Имавов ММА-д 12-4 UFC-д 4-2 амжилттай яваа тулаанчид юм. Тэдний тулаан 12-р сарын 9-нд Хятадын Шанхай хотод болох хуваарьтай байсан ч визний асуудлаас болж тулаан ийнхүү хойшлогдсон байна. Гүржийн тулаанч Роман Долидзе хэрвээ хожвол 3-р сарын 18-нд Лондонд болох “UFC 286” тэмцээнд Марвин Ветторид ялагдсан тулааны нэр төрөө эргүүлэн авах боломжтой болно. 

    Нөгөө талд Францын тулаанч Нассурдин Имавов сүүлд Шон Стрикландад хожигдсоны дараа, дахин ялалт байгуулах боломжтой тулаанд оролцох боломжтой болж байна. Имавов аравдугаар сард болох UFC 294 тэмцээнд Икрам Алискеровтой тулалдах ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар тэмцээндээ оролцоогүй билээ.