MSports logo
О.Мөнх-Оргил Тайвань улсын хөлбөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын дэд аварга Taichung Futuro-д нэгдлээ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 6

  • О.Мөнх-Оргил Тайвань улсын хөлбөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын дэд аварга Taichung Futuro-д нэгдлээ

    Монголын хөлбөмбөгийн дээд лигийн шилдэг багуудын нэг Дэрэн клубийн багийн ахлагч О.Мөнх-Оргил Тайвань улсын дээд лигийн Taichung Futuro клубтэй нэгдлээ. О.Мөнх-Оргил шинэ багтайгаа нэгдсэн бөгөөд түүний эхний тоглолт “Азийн хөлбөмбөгийн AFC Challenge League” тэмцээний хүрээнд Монгол улсынхаа энэ жилийн дээд лигийн аварга баг болох SP Falcons клубийн эсрэг 8-р сарын 12-нд тоглоно. 

    О.Мөнх-Оргил Тайвань улсын хөлбөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын дэд аварга Taichung Futuro-д нэгдлээ

    Taichung Futuro багтайгаа нэгдсэн талаар О.Мөнх-Оргил: “Taichung Futuro клубт нэгдэж байгаадаа үнэхээр их баярлаж байна. Энэхүү боломжийг бүрдүүлж өгсөн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Гадаадын багтай анх удаа гэрээ байгуулж тоглох гэж байгаа нь миний хувьд томоохон сорилт боловч би бүх хүч чадлаа дайчлан багтаа хувь нэмрээ оруулахын төлөө хичээх болно.”

    О.Мөнх-Оргил Тайвань улсын хөлбөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын дэд аварга Taichung Futuro-д нэгдлээ

    О.Мөнх-Оргил нь 26 настай бөгөөд Дэрэн клубийнхээ хамтаар дээд лигт хоёр удаа мөнгөн медаль мөн хоёр удаа дээд лигийн “Шилдэг Хамгаалагч” болж байсан. Мөн жил бүр уламжлал болгон зохиогддог Монголын хөлбөмбөгийн “Алтан бөмбөг” шагналын бэлгэдлийн багт гурван удаа сонгогдож байсан. 

    О.Мөнх-Оргил Тайвань улсын хөлбөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын дэд аварга Taichung Futuro-д нэгдлээ