MSports logo
“THE MONGOLZ” багийн дараагийн тэмцээн BLAST Bounty Season 2
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 5

  • “THE MONGOLZ” багийн дараагийн тэмцээн BLAST Bounty Season 2

    Esport-н томоохон төлөөлөл CS2 төрлийн Дэлхийн шилдэг багуудын нэг THE MONGOLZ багийн тоглолтуудыг Монгол болоод Дэлхийн дэмжигчид нь алгасалгүй үздэг болсон билээ. IEM Cologne 2025 тэмцээнд флэй офф-д шалгарч дуусгаад байсан THE MONGOLZ багийн дараагийн оролцох тэмцээн BLAST Bounty Season 2 юм.

    “THE MONGOLZ” багийн дараагийн тэмцээн BLAST Bounty Season 2

    CS2 төрлийн BLAST Bounty гэх энэхүү тэмцээн нь жилд 2 удаа бөгөөд энэ жил season1 нь 1-сарын 14-26 өдрүүдэд болж өндөрлөж саяхан болсон “IEM Cologne 2025” аварга баг TEAM SPIRIT түрүүлсэн билээ. Энэ тэмцээнд “THE MONGOLZ” баг оролцоогүй бөгөөд шалтгаан нь багийн тоглогч SENZU-н гарын бэртэл хэмээн мэдэгдсэн.

    “THE MONGOLZ” багийн дараагийн тэмцээн BLAST Bounty Season 2

    Өнөөдөр буюу 8-р сарын 5-17 хүртэл үргэлжлэх BLAST Bounty Season 2-т нийт 32 баг

    LAN-гийн хэлбэрээр эхний хоёр шат нь явагдаж дуусаад флэй офф-н 8-н баг Мальта-д болох заалны тоглолтуудаар тэмцээнийг үргэлжлүүлэх юм. 

    “THE MONGOLZ” багийн дараагийн тэмцээн BLAST Bounty Season 2

    THE MONGOLZ багийн эхний тоглолт нь Финлянд улсын төлөөлөл “ENCE” багтай

     8-сарын-8нд тоглох юм байна. Хоёр баг хоорондоо нийт 4 тааран тоглоход хоорондын учраа 2:2 гэсэн харьцаатай байна.