MSports logo
Arsenal энэ улиралд "Аваргуудын лиг"-ийн цомыг өргөж чадах уу?
  • Т
    Тэлмүүн

    5 сарын 5

  • Arsenal энэ улиралд "Аваргуудын лиг"-ийн цомыг өргөж чадах уу?

    Тохиолдол уу? Аль эсвэл?


    Католик сүмийн тэргүүн буюу Пап лам нар таалал төгссөн тухайн жилд Аваргуудын лигийн түрүүг Английн багууд авдаг гэсэн түүхэн давтамж байдаг.


    * 1978 оны 9-р сарын 28 John Paul I - 1978/79 Nottingham Forest

    * 2005 оны 4-р сарын 2 John Paul II - 2004/05 Liverpool

    * 2022 оны 12-р сарын 31 Пап Benedict XVI - 2022/23 Manchester City 


    Харин Пап Francis энэ оны 4-р сарын 21-нд таалал төгссөн. 


    Хэрвээ дээрх түүхэн давтамжийн дагуу боломжтой гэж үзвэл энэ улирлын Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багийн цорын ганц Англи баг нь Arsenal юм. 


    Тэд энэхүү зүй тогтлын дагуу аварга авах болов уу?


    Гэхдээ яг бодитоор харвал талбай дээрээ хожигдсон Arsenal эсрэг багийн талбайд хожил авч, улмаар шигшээд ялах магадлал хэдэн хувь байгаа бол?


    Спорт бооцооны компаниас энэ улиралд түрүүлэх магадлалыг ийнхүү гаргасан байна.


    PSG - 1.3

    Barcelona - 2.5

    Inter Milan - 4.5

    Arsenal - 7.5

    Arsenal энэ улиралд "Аваргуудын лиг"-ийн цомыг өргөж чадах уу?

    Энэ улиралд Ligue 1-д түрүүлэх нь нэгэнт тодорхой болсон Paris Saint-Germain баг UEFA Аваргуудын лигийн шилдэг 4 багийн нэг болон тэмцээнээ үргэлжлүүлж байна.


    Мөн тэд Coupe de France буюу Францын үндэсний цомын тэмцээнд финалд шалгарсан бөгөөд Stade de Reims багтай тоглох хуваарьтай.


    Хэрвээ PSG:


    • UEFA Аваргуудын лиг
    • Coupe de France цомын аль алинд нь түрүүлж чадвал, тэд клубийн түүхэндээ анх удаа “требл” хийсэн тохиолдол болон бүртгэгдэх боломжтой юм.


    Энэ нь зөвхөн PSG-ийн түүхэнд ч биш, Францын хөлбөмбөгийн түүхэнд гарсан анхны "требл" болох болно.


    Түүнчлэн, ахлах дасгалжуулагч Luis Enrique-гийн хувьд:

    Barcelona (2014–15) улиралд нэгэнт требл хийж байсан туршлагатай. Хэрвээ PSG-тэй мөн адил амжилтад хүрвэл, хоёр өөр багтай требл хийсэн хоёр дахь дасгалжуулагч болж Pep Guardiola-гийн хажууд нэр нь бичигдэнэ.


    Сонирхолтой нь Kylian Mbappé, Lionel Messi, Neymar зэрэг тулгуур тоглогчдоо алдсаны дараа тэд энэ хэмжээнд амжилт гаргана гэж төсөөлөх хүн ховор байлаа. Гэвч өнөөдрийн байдлаар тэд түүхэн амжилтын босгон дээр ирээд байна.


    Харин хөгжөөн дэмжигч бид нар хүлээх л үлдлээ.

    Arsenal энэ улиралд "Аваргуудын лиг"-ийн цомыг өргөж чадах уу?

    Спортыг дэмжигч - Heineken MN

    "Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"