Жүдо бөхийн Өсвөрийн Европын цомын Аварга шалгаруулах нээлттэй тэмцээний энэ оны гурав дахь цуврал Турк улсын Анталия хотноо 03 сарын 08,09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд дасгалжуулагч Х. Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлага дор нийт 16 тамирчин өрсөлдөв. Дэлхийн 24 орны 451 тамирчин 64 багц медалийн төлөө энэ амралтын өдрүүдэд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдөхөд манай залуучууд хоёр хүрэл медаль, 4 тамирчин шагналт байранд шалгарсан байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг жинд өрсөлдсөн
Winner judo,sport club тамирчин
Машбат овогтой Цэндбазар - /Хүрэл медаль/
Эрэгтэйчүүдийн 73 кг жинд өрсөлдсөн
Мон-Алтиус Цагаанбаатар Академи-н тамирчин Баяржавхлан овогтой Тэмүүлэн /Хүрэл медаль/
Батбуян овогтой Далайцэрэн 73 кг 5 -р байр /Хэнтий аймаг/
Баярзул овогтой Хулан 40 кг 7- р байр
Пүрэвцэрэн овогтой Алтанцоож 55 кг 7-р байр
Бямбадорж овогтой Гэрэлт-Оч 73 кг 7-р байр /Мон-Алтиус Ахлах Сургууль, Цагаанбаатар Академи/