Зургаан сар гаруй хугацаанд үргэлжилсэн “Улаанбаатар КАП” ерөнхий боловсрлын сургуулиуд дунд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээн энд хүрээд хөшгөө хаалаа. Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн төрлөөр зохион байгуулагдсан энэхүү тэмцээнийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн бие тамир спортын газар болон Монголын спортын шийдэл ХХК Msports.mn хамтран амжилттай зохион байгуулагдлаа.
Улаанбаатар КАП тэмцээний сагсан бөмбөгийн шилдгүүдэд Монголын томоохон Их сургуулиуд тэтгэлэг гардууллаа
5 сарын 15
Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар КАП тэмцээнтэй хамтран ажилсан Монгол улсын шилдэг их сургуулиуд үе дундаа манлайлж, шилдгийн шилдэг байсан тамирчдад тэтгэлэг гардуулсан тод үйл явдал боллоо.
Монгол улсын ууган сургуулиудын нэг болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль сагсан бөмбөгийн төрөлд шилдэг байсан Хобби сургуулийн тамирчин, сурагч Л.Эрхэс, 117-р сургуулийн тамирчин, сурагч О.Отгончимэг, 117-р сургуулийн тамирчин, сурагч М.Соёл-Эрдэнэ, Гүн Галуутай сургуулийн тамирчин, сурагч Ү.Ариунаа нарт Элсэн суралцах эрхийн бичиг гардууллаа.


Мөн Монгол улсын ууган сургуулиудын нэг болох Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ сургууль Улаанбаатар КАП тэмцээний шилдэг болсон Ирээдүй сургуулийн тамирчин, сурагч Б.Идэрбаяр, 58-р сургуулийн тамирчин, сурагч Э.Энх-Од, Гүн Галуутай сургуулийн тамирчин, сурагч Г.Яруу-Эгшиглэн нарт Элсэн суралцах эрхийн бичиг гардууллаа.




1991 онд үүсгэн байгуулагдсан Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university сургууль Улаанбаатар КАП тэмцээний шилдэг оролцогч нарт суралцах хугацааны 100 хувийн буюу 120 сая төгрөгийн тэтгэлгийг 33-р сургуулийн тамирчин, сурагч О.Төмөрчөдөр, Гүн Галуутай сургуулийн тамирчин, сурагч Э.Маргад, Гүн Галуутай сургуулийн тамирчин, сурагч Н.Наранзун, Эрдмийн Оргил сургуулийн тамирчин, сурагч М.Урансайхан, 45-р сургуулийн тамирчин, сурагч У.Чингүүнням, Ирээдүй сургуулийн тамирчин, сурагч Б.Ангараг нарт гардуулсан өгсөн. Мөн суралцах хугацаанд дотуур байранд үнэ төлбөргүй байрлах эрх олгосон юм.







1924 онд үүсгэн байгуулагдсан Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics сургууль Улаанбаатар КАП тэмцээний шилдэг оролцогч нарт суралцах хугацааны 100 хувийн буюу 120 сая төгрөгийн тэтгэлгийг Логарифм сургуулийн тамирчин, сурагч З.Чингүүн, Логарифм сургуулийн тамирчин, сурагч С.Сэдэд, Эрдмийн Ундраа сургуулийн тамирчин, сурагч Ө.Дашчийрэв, МОХ 3-р сургуулийн тамирчин, сурагч Б.Есүхэй нарт гардуулан өгсөн юм.





Монгол улсын ууган сургуулиудын нэг болох МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль Улаанбаатар КАП тэмцээний шилдэг оролцогч Хөгжил сургуулийн тамирчин, сурагч Г.Оюун-Эрдэнэд 100 хувь ҮНЭ төлбөргүй суралцах тэтгэлэг олголоо.
Улаанбаатар КАП тэмцээний 2025-2026 оны улиралд үеийнхэн дундаа онцгойрсон сагсан бөмбөг болон волейболын тамирчдадаа цаашдын сурлага, спортын замналд нь өндөр амжилтыг хүсье.





