MSports logo
BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө
  • П
    Пүрэвлхагва

    5 сарын 15

  • BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    BCL Asia East тэмцээнд аваргаа хамгаалан өрсөлдөж буй Үндэсний Дээд Лигийн 10 удаагын аварга, Хасын Хүлэгүүд баг тэмцээний хэсгийн шат өмнөх жилээс хүнд болсон ч эцэст нь зорилгоо биелүүлж, BCL Asia East тэмцээний Final 6-д багтаж, Малайзын “Johor Bahru” хотын 7000 хүний суудалтай “Arena Larkin Indoor Stadium”-д тоглохоор боллоо. BCL Asia East тэмцээний Final 6-д Хасын Хүлэгүүд баг тэмцээний А хэсгийг тэргүүлсэн Индонезийн аварга “Dewa United Banten” болон тэмцээнийг нутагтаа хүлээн авч буй Малайзын аварга “Johor Southern Tigers” багуудтай 5-р сарын 19, 20-нд тоглох хуваарьтай байна.

    Малайзын аварга “Johor Southern Tigers” багийн тухай:

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    Манай баг 5-р сарын 19-нд BCL Asia East тэмцээний Final 6-г зохион байгуулж буй Малайзын аварга “Johor Southern Tigers” багтай тоглоно. Тус багийн ахлах дасгалжуулагчаар Малайзын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Kian Ann Yong 2023 оноос хойш удирдаж байгаа бөгөөд багаа удирдсан эхний жилдээ Малайзын лигийн дэд аварга, өнгөрсөн улиралд багаа аварга болгосноор BCL Asia East тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

    “Johor Southern Tigers” багийн онцлох тоглогчид:

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    Малайзын аварга “Johor Southern Tigers” багт 2021 оны NBA-н Draft-н 2-р тойргийн 56 дахь сонголтоор Шарлотт Хорнетс багт сонгогдож байсан Scottie Lewis энэ улиралд нэгдсэн бөгөөд BCL Asia East тэмцээний А хэсэгт 6 тоглолтод оролцож, 23.8 оноо, 3.7 оновчтой дамжуулалт, 2.7 бөмбөг таслалт, 1.5 хаалт дундажласан байна.

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    Мөн АНУ-ын 32 настай, олон улсын олон клубт хүчин зүтгэж байсан туршлагатай төвийн тоглогч Marcus Lee-г эгнээндээ нэгтгэсэн бөгөөд түүний хувьд BCL Asia East тэмцээний А хэсэгт сүүлийн 2 тоглолтод оролцож, 9.5 оноо, 13.5 самбар, 2.5 хаалт дундажлаж байна.

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    Мөн бидний сайн мэдэх өнгөрсөн улиралд Монголын дээд лигийн ОМНИ Эрдэнэт Майнерс багт хүчин зүтгэсэн Малайзын шигшээ багийн лидер Chun Hong Ting-г эгнээндээ нэгтгэсэн бөгөөд түүний хувьд BCL Asia East тэмцээний А хэсэгт 6 тоглолтод оролцож, 10.5 оноо, 5 самбар, 1.2 дамжуулалт дундажлаж байна.

    Индонезийн аварга “Dewa United Banten” багийн тухай:

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    Манай баг 5-р сарын 20-нд BCL Asia East тэмцээний Final 6-д Индонезийн аварга “Dewa United Banten” багтай тоглоно. Индонезийн аварга “Dewa United Banten” багийн хувьд 2020 онд үүсгэн байгуулагдаж, өнгөрсөн улирал анх удаагаа лигийн аваргаар тодорчээ. Тус багийн ахлах дасгалжуулагчаар Испани мэргэжилтэн Agustin Julbe ажиллаж байна. Түүний хувьд мөн Египет улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 1995 оноос дасгалжуулагчын замналаа эхлүүлж байсан арвин туршлагатай дасгалжуулагч юм.

    “Dewa United Banten” багийн онцлох тоглогчид:

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    Индонезийн аварга “Dewa United Banten” багт АНУ-ын 38 настай олон улсын туршлагатай довтлон тоглогч Troy Akeem Gillenwater нэгдсэн бөгөөд түүний хувьд BCL Asia East тэмцээний А хэсэгт 6 тоглолтод оролцож, 25.5 оноо, 6.3 самбар, 1.2 бөмбөг таслалт дундажлаж байна.

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    Мөн “Dewa United Banten” багт өнгөрсөн улирлын Индонезийн лигийн финалын MVP, 31 настай Мексик төвийн тоглогч Joshua Ibarra нэгдсэн бөгөөд түүний хувьд BCL Asia East тэмцээний А хэсэгт 6 тоглолтод оролцож, 19.3 оноо, 14,2 самбар, 1.7 хаалт, 2.2 бөмбөг таслалт дундажлаж байна.

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    Мөн “Dewa United Banten” багт АНУ-ын 35 настай олон улсын туршлагатай холбон тоглогч D.J. Cooper нэгдсэн бөгөөд түүний хувьд BCL Asia East тэмцээний А хэсэгт 6 тоглолтод оролцож, 8.8 оноо, 7.7 самбар, 14,2 оновчтой дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт дундажлаж байна.

    BCL Asia East: Хасын Хүлэгүүд баг Малайз улсад финалын шатанд өрсөлдөнө

    BCL Asia East тэмцээний Final 6-д өрсөлдөх Монголын Үндэсний Дээд Лигийн 10 удаагын аварга, дараалан 3 улирал түрүүлсэн, BCL Asia East 2025 тэмцээний аварга Хасын Хүлэгүүд багтаа амжилт хүсье.