MSports logo
Азийн наадмын ДОТА2 төрөлд дэлхийн топ түвшний тоглогчидтой эзэн орон БНХАУ-ын багт ялагдсан ч түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 2

  • Азийн наадмын ДОТА2 төрөлд дэлхийн топ түвшний тоглогчидтой эзэн орон БНХАУ-ын багт ялагдсан ч түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртлээ

    Анх удаан Азийн наадамд нэмэгдсэн ИСпортын Дота 2 төрөлд манай баг мөнгөн медаль хүртлээ. Манай баг зүгээр ч нэг мөнгөн медаль хүртсэнгүй дэлхийн про түвшний өндөр чансаатай тоглогчидтой БНХАУ-ын багтай 3 мап-ын турш гал гарсан тоглолтыг үзүүлж 2-1 харьцаатай ялагдал хүлээлээ. Ямар гайхалтай, зоригтой, тайван, мэргэжлийн түвшний тоглолт болов оо. Багийн төрөлд хоёр дахь мөнгөн медаль хүртсэн шигшээ багтаа баяр хүргэе.   Өчигдөр хагас шигшээд Киргизстаны багийг 2-0 харьцаатай буулган авч өнөөдөр зохион байгуулагч хүчирхэг БНХАУ-ын багтай аваргын төлөө 19:00 цагаас тоглож тун өрсөлдөөнтэй хүч тэнцүү үзсэний эцэст ялагдал хүлээсэн ч чамлахааргүй том амжилт гаргалаа. Эсрэг баг Дота2 спортын хамгийн том тэмцээн болох The International наадмын 2 удаагийн дэд байрт PSG.LGD багийн тоглогчид асан Ame, Somnus, Chalice, XinQ нар тоглож байсан билээ. 

    cover
    cover
    cover
    cover
    cover