“Ханжоу-2022” Азийн наадмын волейболын спортын хэсгийн тоглолтууд өнөөдөр дууслаа. Манай баг В хэсэгт Хятадын Тайван, Тайландын багуудтай учраа таарсан. Өнөөдөр дэлхийн чансаанд 13-т эрэмбэлэгддэг хүчирхэг Тайландын багтай гурван сэт өрсөлдөн 14-25, 20-25, 12-25 харьцаатай хожигдлоо. Ингэснээр манай эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо хийж хэсэгтээ Тайван, Тайландын багуудад хожигдон 9-12-р байрын төлөө 10-р сарын 7-ны өдөр тоглох юм.
Волейболын шигшээ хэсгийн сүүлийн тоглолтоо хүчирхэг Тайландын эсрэг хийлээ
Ө
Өсөхбаяр
10 сарын 2