Монголын Волейболын Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлийн тойрог буюу 3-р тойрог ирэх долоо хоногт өндөрлөнө. Гэхдээ хэдийнээ хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодорхой болжээ. Харин байрлалын хувьд эхний хоёр болон гурав дөрөвдүгээр байраар аль баг гарах нь ирэх долоо хоногт шийдэгдэнэ.
Энэ жил Дээд лигт эрэгтэй долоон баг өрсөлдсөнөөс эрэгтэй гурван баг шинээр өрсөлдөөнд орж ирсэн. Тэдний нэг болох Төв Миг клуб анх оролцсон жилдээ хагас шигшээд өрсөлдөх эрхээ халааслаад буй. Харин Өмнөговь Энержи, шинэ залуу бүрэлдэхүүнтэй Минтонетт Говь багууд туршлага суусан нэг улирлыг өнгөрүүллээ.
Та бүхэнд 01-р сарын 03-ны өдрийн байдлаарх багуудын амжилтын хүснэгтийг танилцуулбал: