Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-д дэлхийн чансааны №8 Нидерланд, ДАШТ-ий 3 удаагийн аварга Япон, ДАШТ-ий аварга, хошой мөнгөн медальт АНУ, дэлхийн чансааны №5 Турк, ДАШТ-ий иж бүрэн медальт, дэлхийн чансааны №1 Итали, ДАШТ-ий мөнгөн медальт Польш, ДАШТ-ий 4 удаагийн мөнгөн медальт Бразил болон дэлхийн чансааны №13 Францын шигшээ багууд шалгараад байна.
Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ий шилдэг 8 багийн тоглолт өнөөдрөөс эхэлнэ
9 сарын 3


Өнөөдөр 18:00 цагаас шөвгийн наймын эхний тоглолт Нидерланд болон Японы шигшээ багуудын гал гарсан тоглолтоор эхэлнэ.
Дэлхийн чансааны №8 Нидерландын шигшээ баг хэсэгтээ 3 хожиж нэгдүгээр байраар шалгаран шөвгийн 16-д сүүлийн хоёр ДАШТ-д түрүүлсэн хүчирхэг Сербийн шигшээ багийг 5 сетийн тоглолтод 3-2 харьцаатай буулган авсан бөгөөд багийн лидер Nika Daalderop тэмцээний турш 67 оноо авч багаа тэргүүлж байна. Харин тэдэнтэй өрсөлдөх ДАШТ-ий 3 удаагийн аварга, дэлхийн чансааны №4 Японы шигшээ баг хэсэгтээ 3 хожиж нэгдүгээр байраар шалгаран шөвгийн 16-д тэмцээнийг зохион байгуулагч Тайландын шигшээ багийг 3-0 харьцаатай буулган авсан бөгөөд Mayu Ishikawa тэмцээний турш 73 оноо авч багаа тэргүүлж байна.

Өнөөдөр 21:30 цагаас шөвгийн наймын хоёр дахь тоглолт Итали болон Польшийн шигшээ багууд тоглоно.
ДАШТ-ий иж бүрэн медальт, дэлхийн чансааны №1 Италийн шигшээ баг хэсэгтээ 3 хожиж нэгдүгээр байраар шалгаран шөвгийн 16-д Германы шигшээ багийг 3-0 харьцаатай буулган авсан бөгөөд Paola Ogechi Egonu тэмцээний турш 76 оноо авч багаа тэргүүлж байна. Харин тэдэнтэй өрсөлдөх ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааны №3 Польшийн шигшээ баг хэсэгтээ 3 хожиж нэгдүгээр байраар шалгаран шөвгийн 16-д хүчирхэг Бельгийн шигшээ багийг 5 сетийн тоглолтод 3-2 харьцаатай буулган авсан бөгөөд багийн лидер Magdalena Stysiak тэмцээний турш 76 оноо авч багаа тэргүүлж байна.
