MSports logo
Евро Баскет 2025: Словени, Итали, Францын шигшээ багууд шигшээ 16-д өрсөлдөнө
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 3

  • Евро Баскет 2025: Словени, Итали, Францын шигшээ багууд шигшээ 16-д өрсөлдөнө

    Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро Баскет 2025” тэмцээний хэсгийн тоглолтууд Кипр, Финланд, Латви, Польш улсуудыг доргиож байна.

    Тэмцээний хэсгийн шат өндөрлөхөд бүх хэсэгт нэг тоглолт үлдсэн байгаа ч шигшээ 16-д өрсөлдөх багууд тодорсоор байна. Өчигдөр аль хэдийн эрхээ баталгаажуулсан багуудыг ЭНЭ нийтлэлээс харах боломжтой.


    Баг бүр хэсэгтээ таван тоглолт хийх ба хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг шигшээ 16-д өрсөлдөнө. Тэмцээний хасагдах шат есдүгээр сарын 6-14-ний хооронд Латви улсын Рига хотод үргэлжилнэ. Шигшээ 16-д өрсөлдөх эрхээ баталгаажуулсан багууд:

    ИТАЛИ /С ХЭСЭГТ 3-1 АМЖИЛТТАЙ/


    Евро Баскет 2025: Словени, Итали, Францын шигшээ багууд шигшээ 16-д өрсөлдөнө

    38 дахь удаагаа Евро Баскетад өрсөлдөж буй Италийн шигшээ баг энэ жил дахин шигшээ 16-д өрсөлдөх эрхээ баталгаажуулаа. 20-р зуунд сүүлийн алтан медалиа хүртсэн тэд өнгөрсөн дөрвөн удаагийн тэмцээнд шигшээ 8-д шалгарсан ч түүнээс цааш амжилт үзүүлж чадаагүй юм. Энэ удаа Симоне Понтечио, Николо Мелли тэргүүтэй Италийн шигшээ баг өмнөх жилүүдийн амжилтаа ахиулахад нэг алхам ойртлоо. Тэд хэсэгтээ:

    Итали 66-75 Грек

    Итали 78-62 Гүрж

    Итали 96-79 Бахрейн

    Итали 67-63 Испани

    Италиийн шигшээ багийг статистик үзүүлэлтээр тэргүүлж байгаа тоглогчдыг ЭНД даран харах боломжтой. С хэсэгт 3 хожил, 1 хожигдолтойгоор хэсгээсээ гарах нь тодорхой болсон ба маргааш Кипр улсын шигшээ багтай хийх тоглолтоор тэдний хэсгийн тоглолт өндөрлөнө. Хэрвээ тэд С хэсгийн 2-р байраа хадгалж үлдвэл D хэсгийн 3-р байраар шалгарсан багтай шигшээ 16-д өрсөлдөнө.

    ИЗРАЙЛ /D ХЭСЭГТ 3-1 АМЖИЛТТАЙ/

    Евро Баскет 2025: Словени, Итали, Францын шигшээ багууд шигшээ 16-д өрсөлдөнө

    Түүхэндээ 1979 онд хүрэл медаль хүртсэнээс өөр амжилт үзүүлээгүй Израйлчууд 30 дахь удаагаа Евро Баскетад хүч үзэж байна. Гэхдээ энэ жил өөр байгаа гэдгээ тэд олон хүчтэй багууд цугласан D хэсэгт харуулж байна.

    Учир нь тэд хэсэгтээ

    Израйл 83-71 Исланд

    Польш 66-64 Израйл

    Израйл 82-69 Франц

    Израйл 92-89 Бельги

    Дэни Авдияа, Томер Гинат тэргүүтэй Израйлчууд хэсэгтээ Польшоос бусад бүх багийг тэр дундаа өнгөрсөн Олимпын дэд аварга Францыг буулгаж аван шуугиан тарьсан. Израйлын тамирчдын онцлох үзүүлэлтийг ЭНД даран харах боломжтой.

    Хэсгээсээ гарах нь тодорхой болсон Израйлчууд байрлал шийдвэрлэх сүүлийн тоглолтоо Словений шигшээ багтай маргааш тоглоно.

    ФРАНЦ /D ХЭСЭГТ 3-1 АМЖИЛТТАЙ/

    Евро Баскет 2025: Словени, Итали, Францын шигшээ багууд шигшээ 16-д өрсөлдөнө

    Евро Баскет тэмцээний иж бүрэн медальт, энэ жилийн мөн л гол фаворит гэгдэж буй Францын шигшээ баг хэсэгтээ таарсан тоглолтуудад Израйлаас бусдыг нь буулгаж авсан.

    Франц 92-64 Бельги

    Франц 103-95 Словени

    Ирайл 82-669 Франц

    Франц 83-76 Польш

    Дээрх амжилтаар тэд энэ жил мөн адил хагас шигшээд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Францын шигшээ багийн томоохон одууд байхгүй ч Гүйрсон Яабуселе, Элие Окобо тэргүүтэй тэдний бүрэлдэхүүн тийм ч муу биш байгаа. Багийн статистик үзүүлэлтийг ЭНД даран харах боломжтой.

    Өнгөрсөн жилийн Мөнгөн медалийн өнгөө хувиргах зорилготой тэдний хэсгийн сүүлийн тоглолт Исландын эсрэг маргааш тоглоно.

    СЛОВЕНИ /D ХЭСЭГТ 2-2 АМЖИЛТТАЙ/

    Евро Баскет 2025: Словени, Итали, Францын шигшээ багууд шигшээ 16-д өрсөлдөнө

    Лука Дончич тэргүүтэй Словений шигшээ баг 2017 оны түүхэн алтан медалиа энэ жил авахад том шалгаруудтай тулгарсаар байна. Учир нь тэд Польш, Францын шигшээ багуудад хожигдсон нь олны анхааралд өртөөд байв. Гэв ч тэд Бельги, Исландын шигшээ багуудыг хэсэгтээ буулгаж авснаар хэсгээсээ гарах болзолоо хангажээ.

    Словени 95-105 Польш

    Франц 103-95 Словени

    Словени 86-69 Бельги

    Израйл 79-Словени

    Ердөө 14 дэх удаагаа Евро Баскетад оролцож байгаа Словений шигшээгийн энэ жил үзүүлж буй статистик үзүүлэлтийг ЭНД дарж харах боломжтой.

    Хэсгийн сүүлийн тоглолтоо Израйлын шигшээ багийн эсрэг хийх ба тус тоглолтоос хамаарч хэддүгээр байраар шалгарах нь тодорхой болох юм.

    ЕВРО БАСКЕТ-2025 тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр, маргааш явагдана. Тоглолын хуваарийг ЭНД-ээс харна уу!