MSports logo
Жүдочид улсын аваргуудаа Эрдэнэтэд тодруулж байна
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 8

  • Жүдочид улсын аваргуудаа Эрдэнэтэд тодруулж байна
    quote

    Орхон аймгийн Эрдэнэт хотод гурав дахь удаагаа явагдаж буй УАШТ-д 36 байгууллагын 258 тамирчин эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд хүч үзэж байна.

    Жүдочид олимпын өнгөө тодорхойлж, Монголын өнөө цагийн шилдгүүд Эрдэнэт хотноо хуран чуулаад байна. Олимпын эрхийн оноогоо цуглуулж буй манай цагаан өмсгөлтнүүд Парист эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох боломжтой. Баг тамирчдыг 4-р сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, ирэх 5-р сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

    Жүдочид улсын аваргуудаа Эрдэнэтэд тодруулж байна

    Эрдэнэт хотод өмнө нь 2016 оны Риогийн олимп, 2020 оны Токиогийн олимпын өмнө улсын аварга шалгаруулах тэмцээн зохион явуулж байжээ. Ийнхүү 3 дахь удаагаа буюу “Парис-2024” олимпын наадмын өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээнийг Эрдэнэт зохион байгуулж байна. 

    Жүдочид улсын аваргуудаа Эрдэнэтэд тодруулж байна

    Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, 63кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, 73кг жингийн барилдаанууд явагдаж байна.

    Жүдочид улсын аваргуудаа Эрдэнэтэд тодруулж байна

    Жүдо бөхийн холбооны ЕНБД Б.Батгэрэл :

    "Олимпын жил гэдгээрээ ач холбогдолтой. Тамирчдын бэлтгэлжилт, форм ямар байгааг улсын аварга шалгаруулах тэмцээнээр сорьж байна. 4-р сарын 20,21-нд манай тамирчдыг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 5-р сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Мөн хоёр их дуулга тэмцээнүүд олимпын өмнө байгаа. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр өсч яваа залуу тамирчдын чанар чансааг шалгаж, олимпод улсаа төлөөлөх тамирчид бүгд оролцож байна."