Starladder Budapest 2025 тэмцээнд оролцох багуудыг шийдэх VRS оноо таслалт ирэх даваа гарагт буюу 10-р сарын 6-нд дуусна. Үүнээс өмнө Монгол багууд VRS дээрх оноо цуглуулах боломжтой тэмцээнүүд өчигдөр ESN Fall Showdown 2025 тэмцээнээр өндөрлөсөн байна. Тэмцээнд The Huns Esports баг аварга болж $5000-ийн эзэд болсноор тэд Азийн бүсийн 4-т эрэмбэлэгдэж мажорт орох нь баталгаажлаа.
Тэд мажороос өмнө энэ сард Хятад улсын Шанхай хотноо болох CS Asia Championships 2025 тэмцээнд мөн оролцох эрхээ авсан байна.
Мөн мажорт өмнө нь тоосоо өргөөд байсан Chinggis Warriors багийн хувьд ESN Fall Showdown 2025 тэмцээний удаах байранд орж $2500-ийн эзэд болсон бөгөөд тэд сүүлийн 1 сарын хугацаанд томоохон таван тэмцээнд орж, оноо цуглуулсан ч тэрхүү оноо нь хангалттай байж чадсангүй. Ази тивээс "Rare Atom" багийн доор жагсаж байна. Rare Atom багийн хувьд одоо оролцож буй XSE Pro League Shanghai тэмцээн дээр 2 дараалж хожигдохгүй л бол мажорт явах нь баталгаатай болох юм.
11-р сарын 24-нд эхлэх уг Дэлхийн аварга гэгдэх Мажорт Монгол улс, Ази тивээ төлөөлөн The MongolZ, The Huns Esports багууд өрсөлдөх гэж байна. Багууддаа амжилт хүсье!