Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад анх удаа зохиогдож байгаа билээ. Өчигдөр боксын спортын төрлөөр нээн эхэлсэн ба өнөөдрөөс 3х3 сагсан бөмбөг, Бокс, Бадминтон, Э-Спорт, Ширээний теннис, Жүдо, Хөлбөмбөг зэрэг төрлүүд үргэлжлэн явагдаж байна. Тэгвэл тус наадмаас анхны алтан медалийн болзлыг 44кг-ын жинд Мон-Алтиус Цагаанбаатар Академийн тамирчин Тогтбаатарын Отгонжаргал хангаж “Степпе Арена”-д төрийн дуулал эгшиглүүлэхээр болжээ. Т.Отгонжаргал аваргын төлөө Тайваний Хуан Вень-И тэй цаг сунган өрсөлдсөн бөгөөд 4:10 ийн харьцаатай торгуулиар ялалт байгуулсан байна. Манай улсаас Жүдо бөхийн 7 жинд Үндэсний Олимпын Хорооны 56 тамирчин өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Т.Ариунзаяа хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Баек Жи Хо-той барилдаж, өрсөлдөгчөө цэвэр ялж, хүрэл медалийн эзэн болсон байна.
Зүүн Азийн залуучуудын наадмаас анхны алтан медалиа Жүдо бөхийн төрлөөр хүртлээ
А
Админ
8 сарын 17