Бразил улсын хөлбөмбөгийн супер од өдгөө 31 настай довтлогч Неймар Саудын Арабын Аль-Хилал багтай спортын түүхэн дэх хамгийн өндөр гэрээний нэгд тооцогдох 300 сая долларын гэрээг үзэглэлээ. Саудын Арабын мэргэжлийн лиг өмнө нь Лионель Месси болон Килиан Мбаппе нарыг өөрсдийн клубтээ авахаар оролдож байсан ч бүтэлгүйтэл амссан. Харин энэ удаа Парис Сайнт-Жермайн баг болон Неймартай хэлэлцээрт хүрч түүнийг Аль-Хилал клубт нэгтгэж чаджээ.
Аль-Хилал клуб түүнд 400 сая долларын цалин амласан ба үлдсэн 100 сая долларыг сурталчилгааны орлогоос нэмэлтээр олгох заалттай гэрээ хийсэн хэмээн Европын хөлбөмбөгийн чөлөөт сэтгүүлч Фабризио Романа мэдээлсэн байна.