New Taipei Kings:
New Taipei Kings баг нь Нью Тайбэй хотод байрладаг Тайваний мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. New Taipei Kings баг нь Тайван улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигүүд P. League (PLG), TPBL (Taiwan Professional Basketball League) зэрэг тоглодог мөн
BCL Asia, EASL зэрэг Ази тивийн лигүүдийн томоохон нэх бүхий баг юм. Хэдий залуу түүхтэй баг ч Тайван улсынхаа PLG, TPBL гэх лигүүддээ аваргалж, EASL-д өнгөрсөн 2024-25 оны улиралд Final Four-д багтаж 3-р байранд орсон юм. Энэ жил тэдний энэ тэмцээнд орж буй 3 дахь жил нь болж байна.
АНУ-ын иргэншилтэй дасгалжуулагч John Patrick нь энэ жилээс эхлэн New Taipei Kings багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна. John Patrick дасгалжуулагч нь Герман, Япон, Чех зэрэг улсын лигүүдийн багийг дасгалжуулж олон амжилт үзүүлж байсан туршлагатай тэрээр энэ жилийн EASL-с эхлэн New Taipei Kings багийн дасгалжуулах юм.
New Taipei Kings багийн хамгийн том нэр багийн шилдэг тоглогч бол Jeremy Lin юм.
Jeremy Lin-н NBA-н аварга, Тайвааний TPBL-н аварга (2024-2025), TPBL-н финалын үнэ цэнтэй тоглогч (2024-2025), TPBL-н Clutch Play of the Year, TPBL-н All-Defensive First Team зэрэг Тайван улсын шилдэг тоглогч юм.
Мөн Jeremy Lin-н дүү болох Joseph Lin нь New Taipei Kings багт хамт тоглодог юм.
Joseph Lin хувьд 2023 оноос хойш энэ багтаа тоглож TPBL-н гурван удаагийн аварга болсон.
Мөн Jason Washburn, Chris Anthony Johnson, Michael Efevberha зэрэг гадаад легионер тоглогчдоос гадна Lee Kai‑Yan, Hung Chih‑Shan ,Kenny Manigault гэх Тайван улсын шилдэг бүрэлдэхүүнтэй залуу баг юм.