MSports logo
Чөлөөт бөхийн Т.Тулга 1/8, Н.Насанбуян 1/4 шатанд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 6

  • Чөлөөт бөхийн Т.Тулга 1/8, Н.Насанбуян 1/4 шатанд шалгарлаа

    Гурав дахь өдрөө үргэлжилж буй Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд манай тамирчид хоёр дахь өдрөө өрсөлдөж байна. Өнөөдөр чөлөөтийн салхийг хагалж Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд Казакстаны бөхтэй хасагдах шатанд учирч 10-0 оноогоор ялалт байгуулан 1/8 шигшээд шалгарлаа. Тэрээр 1/4 шигшээд шалгарахын төлөө Камбожийн тамирчинтай өнөөдөр барилдана. Түүний араас заулуучуудын дэлхийн аваргын хос медальт Нармандахын Насанбуян эхний шатаа хийлж 1/8 шатанд Камбожийн тамирчинг 14-2 харьцаатай ялж, хагас шигшээд шалгарахын төлөө БНАСУ-ын тамирчинтай өнөөдөр тулна. Харин эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд С.Цэрэнчимэд Казакстаны тамирчинтай барилдан 6-4 харьцаатай ялагдал хүлээлээ. Өнөөдөр Чөлөөт бөхөөс Г.Ариунжаргал, Э.Дэргэрмаа нар удахгүй дэвжээнд гарна.

    Гэрэл зургийг Д. Нямбилэг

    cover
    cover
    cover
    cover
    cover