MSports logo
Монгол тамирчид Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос алт, мөнгөн медаль хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    1 сарын 15

  • Монгол тамирчид Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос алт, мөнгөн медаль хүртлээ

    Солонгосын Уулчдын холбооноос 12-14-ний өдрүүдэд болсон “Чонсонг 2024 мөсөнд авиралтын дэлхийн цом”-ын тэмцээнээс Монголын тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Энэхүү Дэлхийн цомын тэмцээнийг БНСУ-ын Уулчдын холбоо, Олон улсын уулын холбоо (UIAA) хамтран зохион байгуулж, Чонсонг-гүн, Кёнсанбүг муж улсын Уулчдын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Кёнсанбүг мужийн Биеийн тамир, спортын зөвлөл хамтран зохион байгуулав. , Солонгосын спортыг дэмжих сан ивээн тэтгэгчээр оролцлоо. Тэмцээнд 16 орны 88 тамирчин оролцжээ.

    Монгол тамирчид Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос алт, мөнгөн медаль хүртлээ

    Эрэгтэйчүүдийн 1-р байрыг Монгол Улсын Нямдоогийн Хэрлэн, 2-р байрыг Монгол Улсын тамирчин Чулуунбаатарын МАНДАХБАЯР’ 3-р байрыг БНСУ-ын Myungwook Yang нар тус тус эзэллээ. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдсөнөөс дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Н.Хэрлэн аваргаар тодорсон байна.

    Монгол тамирчид Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос алт, мөнгөн медаль хүртлээ