MSports logo
"UEFA Nations League" Хорват vs Франц
  • Т
    Тэлмүүн

    3 сарын 20

  • "UEFA Nations League" Хорват vs Франц

    Тус тэмцээний А ангиллын 2-р хэсгийг 4 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой тэргүүлсэн Франц болон хэсэг 1-р хэсгийг 2 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой дэд байраар шалгарсан Хорватын шигшээ багууд учраа таарсан.


    Энэхүү 2 улсын шигшээ багууд өмнө нь 2022 онд мөн энэхүү тэмцээнд хэсэгтээ учраа тааран тоглоход Хорват талбай дээрээ 1:1-р тэнцэж, Францд болсон тоглолтонд багийн ахлагч Luka  Modrić-н торгуулийн цохилтоос оруулсан гоолоор хожиж байсан.


    Хорватын шигшээ багийн сүүлийн 3 тоглолт

    ·        Хорват 1:1 Португал

    ·        Шотланд 1:0 Хорват

    ·        Польш 3:3 Хорват


    Францын шигшээ багийн сүүлийн 3 тоглолт

    ·        Итали 1:3 Франц

    ·        Франц 1:1 Израйл

    ·        Бельги 1:2 Франц


    Хорватын шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн  


    /Дасгалжуулагч: Zlatko Dalić 4-3-2-1/


    Хаалгач: D. Livaković

    Хамгаалагч: J.Gvardiol, J. Šutalo, D. Ćaleta-Car, J. Juranović

    Хагас хамгаалагч: M. Pašalić, M. Kovačić, L. Modrić, I. Perišić, M.Baturina

    Довтлогч: А. Kramarić


    "UEFA Nations League" Хорват vs Франц

    Францын шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн


    /Дасгалжуулагч: Didier Deschamps 4-3-3/


    Хаалгач: M.Maignan

    Хамгаалагч: T.Hernandez, W.Saliba, I.Konate, J.Kounde

    Хагас хамгаалагч: A.Rabiot, A.Tchouameni, M.Olise

    Довтлогч: R.K.Muani, , K.Mbappe, O.Dembele


    "UEFA Nations League" Хорват vs Франц

    Тоглолт Монголын цагаар 3 сарын 21-ы 03:45 цагаас эхэлнэ.