Тус тэмцээний А ангиллын хэсэг 1-р хэсгийг 4 хожил, 2 тэнцсэн амжилттай тэргүүлсэн хүчирхэг Португалын шигшээ баг болон 4-р хэсгийг 2 хожил, 2 тэнцээ, 2 хожигдсон амжилттай 2-р байраар хасагдах шатанд шалгарсан Данийн шигшээ багууд учраа таарсан.
Дани шигшээ баг талбайдаа хийсэн сүүлийн 3 тоглолт хүчирхэг Испани шигшээ багт 1:2 харьцаатай хожигдож, Серби болон Швейцарын шигшээ багуудыг 2:0 харьцаагаар хожсон.
Харин тэдний эсрэг тоглох Португалын шигшээ баг сүүлийн зочлон 3 тоглолтдоо Польшийн шигшээ багийн эсрэг 3:1 харьцаатай хожиж Хорват болон Шотландын шигшээ багуудын эсрэг тэнцэж байсан.
Данийн шигшээ багийн сүүлийн 3 тоглолт
· Серби 0:0 Дани
· Дани 1:2 Испани
· Швейцарь 2:2 Дани
Португалийн шигшээ багийн сүүлийн 3 тоглолт
· Хорват 1:1 Португал
· Португал 5:1 Польш
· Шотланд 0:0 Португал
Данийн шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн
/Дасгалжуулагч: Brian Riemer 4-3-3/
Хаалгач: K.Schmeichel
Хамгаалагч: P.Dorgu, J.Vestergaard, J.Andersen, R.Kristensen
Хагас хамгаалагч: C.Eriksen, M.Hjulmand, C. Nørgaard
Довтлогч: Mikkel Damsgaard, J.Wind, G.Isaksen