MSports logo
ATOX Esports багийн асуудал ноцтой байлаа
  • Д
    Дөлгөөн

    5 сарын 15

  • ATOX Esports багийн асуудал ноцтой байлаа

    Испортын шударга өрсөлдөөнийг хангах комисс ESIC-ээс МУ-ын ATOX Esports багийг шалгаж дууссан бөгөөд багийн тоглогч, дасгалжуулагчдад дараах шийтгэлийг оногдууллаа:


    Бүх насаар нь бандсан:

    - Тоглогч dobu

    - Тоглогч kabal

    - Дасгалжуулагч nuka

    Хугацаатай бандсан:

    - Менежер FlyNN - 3 жилийн бан

    - Тоглогч MiQ - 1 жилийн бан

    - Тоглогч AccuracyTG - 8 сарын бан

    - Тоглогч Zesta - 8 сарын бан тус тус ноогдуулсан байна.


    Бандсан шалтгаан: Тэднийг ESL Pro League S20 тэмцээнд Falcons багтай хийсэн тоглолтод matchfix хийсэн гэх шалтгаанаар шалгаж эхэлсэн бөгөөд уг тоглолтод Falcons баг 2-0-оор хожсон юм. 3-р сард ESIC-ээс шалгаж байгаагаа зарласны дараагаар илүү их баримтууд цугларч 70 гаруй удаагийн match-fixing-тэй холбоотой хэрэг байгаа нь тогтоогдсон байна.