Манчестер Юнайтед багийн довтлогч, Уругвайн шигшээ багийн тоглогч асан Диего Форлан мэргэжлийн теннисний гараагаа эхэлж байна. Диего Форлан арван нэгдүгээр сард болох мэргэжлийн теннисний “Уругвайн нээлттэй тэмцээн”-д хосын төрөлд оролцоно гэж зохион байгуулагчид мягмар гарагт мэдэгдэв. Тэрбээр Аргентины теннисчин Федерико Кориатай хос болж тоглоно. Өдгөө 45 настай хөлбөмбөгчин асан Форлан 2010 онд Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Урагвайн багийн хамтаар шалгарч тухайн үед томоохон шуугиан дэгдээгээд байсан юм. Тэрбээр 2018 онд зодог тайлсныхаа дараа теннисний спортоор хичээллэж эхэлсэн ба олон улсын Мастерс ангилалд тогложээ.
Манчестер Юнайтед багийн тоглогч асан Диего Форлан мэргэжлийн теннист хүч үзнэ
Ө
Өсөхбаяр
10 сарын 25
Солгой тоглодог Форлан Wild card авсны дараа Монтевидео хотод болсон шавар талбайн Челленжер тэмцээний үндсэн сугалаанд 101-р байранд эрэмбэлэгдэж, Аргентиний Федерико Кориатай нэгдэж тоглохоор болжээ.
Форланыг мэргэжлийн талбайд гарч буй талаар зохион байгуулагчид "Манай 10 дугаартай хөлбөмбөгчин маань теннисний төрөлд ч гэсэн амжилттай тоглож байна. Энэ жил Форлан Монтевидео хотод болсон +40 гурваас дээш тэмцээнд оролцож, ITF-ийн Дэлхийн теннисний мастеруудын аялан тоглолтын Лимад болсон тэмцээн мөн амжилттай тоглосон” хэмээн хэлжээ.