Дэлхийн чансааг тэргүүлэгч The MongolZ баг саяхан болсон FISSURE Playground 2 тэмцээнд Бразил улсын төлөөлөл FURIA багтай финалд тааран тоглож, хожигдол хүлээн дэд байранд тэмцээнээ өндөрлүүлсэн. Монгол улс болоод Ази тивийн төлөөлөл The MongolZ багийг Монгол улсын дэмжигчдээс гадна Дэлхийн асар олон хүн үзэж, дэмжиж байгааг бид энэхүү тэмцээнээр харсан билээ. Тэгвэл бид бүхний үзэх дуртай баг тун удахгүй дараагийн тэмцээндээ оролцох гэж байна. Энэ тэмцээн бол ESL Pro League Season 22 юм.
The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн ESL Pro League Season 22
М
Мөнхбаясгалан
9 сарын 25



Нийт 24 баг оролцож байгаа уг тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдана. Энэ 24 багаас найман баг нь шууд шөвгийн 16-н багт урилгаар орсон бол үлдсэн 16 багууд эхний шат stage 1-ийн тоглолтууд явагдана. Харин хоёрдугаар шат 10-р сарын 3-19-н хүртэл үргэлжилнэ. Шөвгийн 16-т оролцох багуудын найман баг нь урилгаар, stage 1-с шалгарсан найман баг тус тус оролцох юм. Нийт 1.000.000 ам.долларын шагналын сантай уг тэмцээн нь Швед улсын Стокхолм хотын ESL‑ийн студид зохион байгуулагдана.

Мэдээж Дэлхийн брэнд 1xBet-ийн түнш The MongolZ баг урилгаар оролцож шилдэг 16 багийн нэгээр нэрлэгдсэн. Урилгаар оролцож буй найман багт The MongolZ, Team Vitality, Spirit, MOUZ, Facons, Aurora, NAVI, FaZe гэх багууд багтсан юм.
