MSports logo
Италийн шигшээ баг Бельгийн шигшээг хожиж, хагас шигшээд шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 24

  • Италийн шигшээ баг Бельгийн шигшээг хожиж, хагас шигшээд шалгарлаа

    Волейболын ДАШТ-ий шөвгийн наймын эхний тоглолт Италийн шигшээ баг Бельгийн шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, дэлхийн отгон аварга Италийн шигшээ баг 3-0 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарч чадлаа. Тоглолтын эхнээс Италийн шигшээ баг довтолгоо, хамгаалалт илүү байж эхний ээлжийн тоглолтод 25-13; хоёр, гуравдугаар ээлжийн тоглолтод 25-18; 25-18 харьцаатай хожив. Тус тоглолтод Италийн шигшээ багаас №19 Roberto Russo гайхалтай байж, довтолгоогоор 6 оноо, хаалтаар 4 оноо, давуулалтаар 2 оноо авч багаа тэргүүллээ.

    Италийн шигшээ баг Бельгийн шигшээг хожиж, хагас шигшээд шалгарлаа