МУГТ Эрдэнэбатын Цэндбаатарын ээлжит тулааны тов тодорхой болжээ. Мэргэжлийн боксоор Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж яваа Э.Цэндбаатар 14 дахь тулаанаа АНУ-ын тамирчин Humberto Galindo-той баяр наадмын өдрөөр буюу 11-р сарын 07-нд АНУ-ын Флорида мужид тулалдахаар болжээ.
МУГТ Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн тулаанд нийт 13 тулаан хийсэн ба нэг ч ялагдалгүй 13-0 амжилттай яваа ба зургаан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан гайхалтай амжилттай явж байна.