Энэ улирлын Европа лигийн финалын тоглолт Английн Премьер лигийн хүснэгтийн доод хэсэгт бичигдэж буй хоёр багийн хооронд болно. Лигтээ хомоол хамж буй хоёр баг хэрхэн Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том тэмцээнүүдийн нэгийн финалд хүрсэн бол?
Энэхүү нийтлэлээр "1xBet Мongolia" та бүхэнд хоёр багийн энэ улирлын амжилт, уналтын, бололтын талаар хүргэх болно.
Хоёр багийн аль аль нь улирлын дунд үеэс эхлэн лигээсээ эрхээ авч, ирэх улирал Европын тэмцээнд оролцох боломжгүй гэдгээ ойлгож, Европа лигт бүх анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ тэмцээнд түрүүлсэн баг дараа жилийн Аваргуудын лигт шууд өрсөлдөх эрх авдаг учиртай.
Манчестер Юнайтед өнгөрсөн улиралд ФА цомын аварга болсон ч улирлыг муу эхлүүлж, Европт амжилт гаргаж чадаагүй Эрик тен Хагийг үлдээх шийдвэр гаргасан нь өндөр төлөөс болсон. Харин Тоттенхэм Австрали "идеалист" дасгалжуулагч Анж Постекоглуд итгэл хүлээлгэсэн бөгөөд тэрбээр бэртэл гэмтлийн их тохиосон энэ жил ч эрчимтэй довтолгооны хэв маягаа орхиогүй юм.