Цахим спортын CS2 төрлийн IEM Dallas 2025 тэмцээний нээлтийн тоглолтууд өнөөдөр эхэллээ. Цахим спортыг дэмжигч 1xbet-ийн албан ёсны түнш The MongolZ баг эхний тоглолтоо Бразилийн Furia багтай A хэсэгт учраа тааран 2-0 харьцаатай хожиж, тэмцээний эхний ялалтаа байгууллаа. Эхний мэп Anubis дээр 13-7 харьцаатай, хоёр дахь мэп Mirage дээр мөн 13-7 харьцаатай илт давуу ялалт авсан байна. Гурав хоногийн өмнө Казакстан улсаас АНУ-д ирсэн тэд амрах хуваарьгүй дараагийн тэмцээндээ шууд оролцож байгаа нь энэ юм. Нийт $300,000-ийн шагналын сантай уг тэмцээнд дэлхийн чансаа өндөр 16 баг өрсөлдөж байна.
The MongolZ баг Playoff-т орох эрхийн төлөө Европын хүчихэг G2 Esports багийн эсрэг тоглохоор болсон байна. G2 Esports баг эхний шатанд БНХАУ-ын Lynx Vision Gaming багийг 2-0 харьцаатай буулган авч, хэсгийнхээ эхний хожлоо байгуулсан юм.
Тэдний тулаан маргааш буюу 05-р сарын 21-ний 07:00 цагаас болох хуваарьтай байна.
"IEM Dallas-2025" тэмцээнд оролцож буй 1xBet-ийн албан ёсны түнш The MongolZ багтаа амжилт хүсье!