MSports logo
Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 19

  • Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?

    Cristiano Ronaldo-ийн хүү Cristiano Ronaldo Junior Portugal-ийн 15 хүртэлх насны ангилалд шигшээ багтаа дуудагдан тоглосон билээ. Түүний хувьд шигшээ багийнхаа өмнөөс урьд шөнө Crotia-ийн эсрэг дубль буюу 2 гоол оруулж баг нь 3:2-р хожсон байна. Том тоглогчийн том хүүг Real Madrid клуб өөрсдийн хүүхдийн академидаа элсүүлэхийг хүсэж байгаа. Түүний хувьд өмнө нь Real Madrid, Juventus, Manchester United одоогоор аавынхаа тоглож буй Саудын Арабын All-Nassr клубийн хүүхдийн академид тоглож байгаа. Мөн түүнд насанд хүрээд 3 улсын шигшээ багт тоглох сонголт ч байгаа түүний төрсөн нутаг болох Америк, Испани, Португал улсын аль нэгийг сонгож тоглоно.

    Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?

    Үнсгэлжингийн үлгэрийн гол баатар Jamie Vardy бууриа сэлгэхээр болжээ. Түүний хувьд урьд шөнө явагдсан Leicester city 2:0 Ipswich Town тоглолтод 1 гоол оруулж мөн замналдаа Leicester city клубийн төлөө 500 дахь тоглолт 200 дахь гоолоо оруулж гайхалтай амжилттай Үнэгнүүдийг орхихоор болжээ.

    Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?

    Дэлхийн аварга, Дэлхийн аваргын алтан бээлий шагналыг хүртсэн Английн Aston Villa клубийн шилдэг хаалгач Emiliano Martínez мөн клубийнхээ төлөө сүүлчийн тоглолтоо хийж нулимс дүүрэн бууриа сэлгэхээр боллоо. Түүнийг авахаар Английн Manchester United клуб эхний саналаа хүргүүлэхэд бэлэн болсон гэж мэдэгдлээ.

    Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?

    Manchester city клубийн шилдэг хагас хамгаалагч Kevin de Bruyne мөн энэ улирлыг дуусгаад клубээсээ явахаа мэдэгдсэн. Түүнийг Саудын-Араб олон багууд болон Английн Liverpool клубүүд сонирхож байна.

    Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?

    Red Bull Leipzig клубийн 2 гол тоглогчид болох Xavi Simons болон Benjamin Šeško нар мөн энэ зуны наймааны цонхоор багаа солихоор шийджээ. Тэднийг Английн клубүүд эрчимтэй сонирхож байна.

    Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?

    Portugal-ийн лигийн аварга болсон Sporting CP клубийн Швед довтлогч Viktor Gyökeres-ийн төлөө Английн Arsenal болон Chelsea клубүүд эгнээндээ нэгтгэхээр уралдаж байна. Түүний хувьд энэ улиралд бүх тэмцээний хүрээнд 50 гоол лигийн хүрээнд 38 гоол оруулж мэргэн бууч болсон. Өдгөө 27 настай довтлогчийн сүүлийн 2 улирлын статистик 97 гоол 25 гоолын дамжуулалт гүйцэтгэсэн.

    Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?

    Lamine Yamal vs Lionel Messi

    Өдгөө 17 настай Barcelona клубийн залуу од Lamine Yamal болон Barcelona клубийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин Lionel Messi нар хоорондоо тоглох боломж үүслээ. “La Finalissima” буюу Европын аварга шигшээ баг болон Өмнөд Америк тивийн аваргууд 2026 оны 3-р сард тоглохоор болжээ.

    Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?

    Энэ улиралд Английн Bournemouth клубт өөрийгөө нотлон харуулсан Испани хамгаалагч 21 настай Dean Huijsen Испанийн эзэн хааны Real Madrid клубтэй гэрээ байгууллаа. Түүний араас олон том клубүүд хөөцөлдөж байсан ч тоглогч өөрөө Real Madrid клубийг сонгожээ.

    Хөлбөмбөгийн эргэн тойронд: Энэ амралтын өдрүүдэд юу болж өнгөрөв?