MSports logo
МVP-ын өрсөлдөөнийг Никола Иокич, Лука Дончич, Жоел Эмбийд нар тэргүүлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 30

  • МVP-ын өрсөлдөөнийг Никола Иокич, Лука Дончич, Жоел Эмбийд нар тэргүүлж байна

    НБА-ын “KIA-MVP” буюу улирлын шилдэг тоглогчдын өрсөлдөөнд эхний 10 байрт яваа тамирчдыг лигийн зүгээс өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт өрсөлдөөнд орж ирээгүй Леброн Жэймс /10/, Яннис Антетокоумпо /9/, Кевин Дурант /8/ зэрэг тоглогчид нэмэгдсэн бол Тайрис Халибуртон /7/, Энтони Эдвардс /6/ байрт бичигдсэн байна. Бүсээ тэргүүлж яваа Бостон Селтикс багийн тоглогч Жэйсон Тайтум нэг байр ухарч 5-р байрт бичигдсэн байна. Тэрээр энэ улиралд 27.9 оноо, 9.1 самбар, 4.1 оновчтой дамжуулалт дунджилж байна. Түүний баг 14-4 амжилттай бүсийнхээ тэргүүн байрт яваа тул мэдээж энэ өрсөлдөөнд яригдах бүрэн эрхтэй.

    МVP-ын өрсөлдөөнийг Никола Иокич, Лука Дончич, Жоел Эмбийд нар тэргүүлж байна

    Харин 5-р байраас 4-р байрт дэвшсэн ОКС Тандер багийн хамгаалагч Шай Гелжиус Александр 14 тоглолтод оролцсоны 13-т нь 20-оос дээш оноо, 9 тоглолтод нь 30-аас дээш оноо авсан байна. Тэрбээр улиралд 30.4 оноо, 6.1 самбар, 6.3 оновчтой дамжуулалт дунджилж баг нь 11-6 амжилттай бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна.

    МVP-ын өрсөлдөөнийг Никола Иокич, Лука Дончич, Жоел Эмбийд нар тэргүүлж байна

    Өмнөх жилийн MVP Жоел Эмбийд энэ жил ч мөн адил тус шагналд хүчтэй яригдаж байна. Сүүлийн гурван тоглолтдоо 30-аас дээш оноо авсан ч бүтэн долоо хоног бэртлийн улмаас тоглолтод оролцож чадаагүй. Гэхдээ энэ улиралд 31.9 оноо, 11.3 самбар, 6.1 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, дабл дабл дунджилж буй цөөн тоглогчдын нэг юм. 

    МVP-ын өрсөлдөөнийг Никола Иокич, Лука Дончич, Жоел Эмбийд нар тэргүүлж байна

    Энэ жил бид цоо шинэ MVP харах магадлалтай хэмээн зарим НБА-ын сэтгүүлчид дурдаад амжсан. Энэ нь мэдээж Далласын супер од Лука Дончич байх боломжтой. Жагсаалтын хоёрдугаар байрт яваа Словени залуу бараг л трипл дабл буюу 30.5 оноо, 8.3 самбар, 8.1 оновчтой дамжуулалт дунджилж байна. Түүний баг 11-6 амжилттайгаар бүсийнхээ 3-р байрт бичигдэж байна.

    МVP-ын өрсөлдөөнийг Никола Иокич, Лука Дончич, Жоел Эмбийд нар тэргүүлж байна

    Энэ жилийн шилдэг тоглогч авах магадлалтай тоглогчоор хоёр удаагийн тус шагналын эзэн, өнгөрсөн жилийн аварга Никола Иокич бичигдсэн хэвээр байна. Улирал эхэлснээс хойш аль хэдийн 6 дахь трипл даблаа гүйцэтгэж, Денвер Наггетс баг 12-6 амжилттайгаар бүсийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна. Энэ улиралд 27.5 оноо, 13.1 самбар, 8.9 оновчтой дамжуулалт дунджилж МVP-ын өрсөлдөөний тэргүүн байраа хадгалсан түүний хувьд хоёр тоглолт өнжсөн билээ. 

    МVP-ын өрсөлдөөнийг Никола Иокич, Лука Дончич, Жоел Эмбийд нар тэргүүлж байна