MSports logo
NBA-ын “Улирлын тэмцээн”-ий хэсгийн тоглолтууд дуусаж, хасагдах шатанд үлдсэн найман багийн хуваарь зарлагдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 29

  • NBA-ын “Улирлын тэмцээн”-ий хэсгийн тоглолтууд дуусаж, хасагдах шатанд үлдсэн найман багийн хуваарь зарлагдлаа

    Энэ жилээс NBA-д нэвтрүүлж буй цоо шинэ зүйлсийн нэг нь “In Season Tournament” буюу Улирал дундын тэмцээн юм. Энэ нь улирлын эхлэлээс багуудыг 6 бүлэгт хувааж бүс бүрээс шалгарсан нэг баг болон өрнөд, дорнод бүс бүрээс “Wild card”-аар шалгарсан нийт найман баг аваргын цомын төлөө өрсөлдөх юм.

     Өрнөд бүс

    А группээс шалгарсан Лос Анжелес Лэйкерс нэгдүгээр байраар шалгарч зэрлэг картын эзэн болсон Финикс Санс багтай учраа таарсан бол B группээс шалгарсан Нью Орлеанс Пеликанс, С группээс шалгарсан Сакременто Кингс багтай тоглохоор болжээ. Тус багуудын ялсан нь бүсийн аваргын төлөө өрсөлдөх юм. 

    Дорнод бүс

    B группийг тэргүүлсэн Милаукий Бакс нэгээр шалгарч зэрлэг картаар дэвшин орж ирсэн Нью Йорк Никс багтай, бүсийнхээ хоёрдугаар байраар, А группийн нэгдүгээр байраар шалгарсан Индиана Пэйсерс баг, С группээ тэргүүлсэн Бостон Селтикс багтай хагас шигшээд шалгарахын төлөө тоглох юм. Тоглолтын дүрэм: Бүх тоглолтууд шууд хасагдах журмаар явагдах бөгөөд шөвгийн дөрөв болон хагас шигшээ тоглолтууд улирлын тоглолтод тооцогдож харин аварга шалгаруулах тэмцээн нь улирлын дээд амжилт, статистик үзүүлэлтэд тооцогдохгүй цорын ганц тоглолт болох юм. 

    Тоглолтын дүрэм:

    Бүх тоглолтууд шууд хасагдах журмаар явагдах бөгөөд шөвгийн дөрөв болон хагас шигшээ тоглолтууд улирлын тоглолтод тооцогдож харин аварга шалгаруулах тэмцээн нь улирлын дээд амжилт, статистик үзүүлэлтэд тооцогдохгүй цорын ганц тоглолт болох юм. 

    Тоглолтын хуваарь 

    12-р сарын 4-ний 07:30 цагаас Бостон Селтикс Индиана Пэйсерсийн талбайд

    12-р сарын 4-ний 10:00 цагаас Нью Орлеанс Пеликанс Сакременто Кингсийн талбайд

    12-р сарын 5-ны 07:30 цагаас Нью Йорк Никс баг Милаукий Баксын талбайд

    12-р сарыг 5-ны Финикс Санс Лос Анжелес Лэйкерсийн талбайд тус тус зочлон тоглоно. 

    Хагас шигшээ тоглолт 12-р сарын 07-нд болох бол Аваргын төлөөх тоглолт Лас Вегас хотноо 12-р сарын 09-ны өдөр тоглох юм.