MSports logo
/PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг
  • Э
    Энхмандах

    11 сарын 29

  • /PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг

    2023.11.28-ны өдөр Үндэсний дээд лигийн хүрээнд 3 тоглолт явагдлаа. 

    Эхний тоглолт УБ Амазонс, Ховд /KHC/ багуудын хооронд явагдаж УБ Амазонс баг тоглолтын эхнээс онооны илүүтэй явсаар 73-59 харьцаатай хожиж улирлыг 5-0 амжилттай тэргүүлж байгаа бол Ховд /KHC/ 3-2 амжилттай улирлаа үргэлжлүүлж байна. 

    УБ Амазонс багийн О.Хулан 25 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, 2 блок, талбай дээр +9 үзүүлэлттэй, Батцоож.Болор-Эрдэнэ 15 оноо, 6 самбар, 3 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, талбай дээр +17 үзүүлэлттэй

    /PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг

    Ховд /KHC/ багаас Баатар.Болор-Эрдэнэ 23 оноо, 12 самбар, 1 дамжуулалт, 3 таслалт, 3 блок үзүүлсэн ч ялагдал хүлээлээ. 

    УБ Амазонс багийг хожилд хөтөлсөн онцлох статистик: Багаараа өрсөлдөгч багаасаа 19 самбар илүү, оновчтой дамжуулалт 21, дундын зайнаас 20/40 буюу 50 хувьтай довтолсон, хурдан довтолгоогоор өрсөлдөгч багаас 11 оноо илүү 15-4 байсан бол 20 бөмбөг алдалт хийсэн нь цаашид асуудал дагуулж болох юм. 

    /PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг

    2 дах тоглолт Завхан Бродерс болон Эрдэнэт Майнерс

    Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй явагдаж эхний хагас 43-45 харьцаатай Эрдэнэт Майнерс баг 2 онооны илүүтэй өндөрлөсөн. Тоглолтын 3-р үе, 4-р үеийн эхлэлд тоглолт өрсөлдөөнтэй үргэлжилж 62-65 харьцаатай байсан хэдий ч тоглолтын 4-р үед Завхан Бродерс багийн залуучууд төгсгөл хийж чадалгүй 4-р үед 6 оноо авч 19 оноо алдсанаар 84-68 харьцаатай ялагдал хүлээж Эрдэнэт Майнерс баг хожигдолгүй 9-0 амжилттай лигийг тэргүүлж, Завхан Бродерс 3-6 амжилттай ФО-ын өрсөлдөөнөөс хасагдах эрсдэлтэй байрлалд бичигдэж байгаа ч тэдэнд сайн мэдээ байгаа нь Даймонд Стөн-г багтаа нэгтгэсэн. 

    Эрдэнэт Майнерс багаас Г.Ган-Эрдэнэ 18 оноо, 2 самбар, 3 дамжуулалт, 4 таслалт, 

    /PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг

    О.Энхбаатар 16 оноо, 6 самбар, 1 дамжуулалт, талбай дээр +24 үзүүлэлттэй багаа тэргүүлсэн. 

    /PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг

    Завхан Бродерс баг легонер тоглогч Даймонд Стөн-г багтаа нэгтгэсэн бөгөөд тэрээр энэ тоглолтонд 25 оноо, 6 самбар, 1 дамжуулалт, 2 блок, талбай дээр +3 үзүүлэлттэй байсан ч хожигдол амссан. 

    Эрдэнэт Майнерс багийг хожилд хөтөлсөн онцлох статистик: Багаараа дундын зайнаас 22/39 буюу 56.4 хувьтай довтолж, өрсөлдөгч багаасаа 4 бөмбөг алдалт бага, 6 таслалт илүү байж багаараа 20 оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд сэлгээний оноо авалт 38-12-оор илүүрхсэнээр багтаа ялалт авч ирсэн байна. 

    /PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг

    3 дах тоглолт ТЛЖ Ондилт болон Налайх Бизон

    ТЛЖ Ондилт баг Налайх Бизон багийг тоглолтын эхнээс илүүрхэж 90-78 харьцаагаар хожиж 4-5 амжилттай болсон бол Налайн Бизон баг хожигдсоноор 5-4 амжилттай ПО-ын байрлалд бичигдэж байна. 

    ТЛЖ Ондилт багийн хувьд багаараа жигд сайн байж 5 тоглогч 10+ оноо авч легонер тоглогч Энтони Харрис 22 оноо, 7 самбар, 4 дамжуулалт, 2 таслалт гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн. Б.Ган-Эрдэнэ 16 оноо, 9 самбар, 4 дамжуулалт, 1 таслалт, талбай дээр +19 үзүүлэлттэй тоглож багаа хожилд хөтөлсөн байна. 

    /PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг

    Налайх Бизонбагийн легонер Брэндон Браун 25 оноо, 7 самбар, 1 дамжуулалт, 1 таслалт үзүүлэлтээр багаа тэргүүлсэн ч тэд багаараа 27/87 буюу 31 хувьтай довтолсон нь тэднийг ялагдал хүлээх гол шалтгаануудын нэг болсон байна.  

    /PHOTO NEWS/ Үндэсний дээд лиг