MSports logo
КИРА УОЛШ ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГЭРЭЭГЭЭР БАРСЕЛОНА КЛУБ РҮҮ ЗАРАГДЛАА
  • А
    Админ

    9 сарын 7

  • КИРА УОЛШ ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГЭРЭЭГЭЭР БАРСЕЛОНА КЛУБ РҮҮ ЗАРАГДЛАА

    Англи хагас хамгаалагч Кира Уолш найман жил Манчестер Сити багийн төлөө хүчин зүтгэсний эцэст Испанийн Барселона клүбрүү 400.000 мянган Фаунд Стерлингээр зарагдлаа. Энэ нь эмэгтэй хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй наймаа болж байгаа бөгөөд өмнө нь 2020 онд Челси клуб  Пернил Хардерийн төлөө 250.000 мянган Фаунд Стерлинг төлж байсан нь хамгийн өндөр дүнтэй наймаа байсан юм. Кира Уолш Манчестер Сити багт найман улирал тоглохдоо лигтээ дөрвөн удаа түрүүлж лигийн цомын тэмцээнд гурван удаа түрүүлсэн билээ. Өдгөө 25 настай Англи хагас хамгаалагч шигшээ багийнхаа хамт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд тоглож байгаа бөгөөд тус тэмцээнээ дуусгаад Испанийг зорихоор болжээ. Тэрбээр шигшээ багийнхаа хамтаар 2022 оны Европын Аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд Германы эсрэг хийсэн шигшээ тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдэж байсан юм.  

    Э.Мандалбаяр