MSports logo
“WBC” ХОЛБООНЫ АВАРГА ТАЙСОН ФЮРИ, ЭНТОНИ ЖОШУАГ ТУЛААНД ДУУДЛАА
  • А
    Админ

    9 сарын 5

  • “WBC” ХОЛБООНЫ АВАРГА ТАЙСОН ФЮРИ, ЭНТОНИ ЖОШУАГ ТУЛААНД ДУУДЛАА

    “WBC” холбооны хүнд жингийн аварга Тайсон Фюри, Английн боксчин Энтони Жошуаг тулаанд дуудсан бөгөөд ялсан нь WBC холбооны аваргыг бүсний эзэн болохыг санал болгосон байна. Өнгөрсөн сард Украйны тамирчин Александр Усик Энтони Жошуаг хоёр дахь удаагаа ялж, WBA (Super), IBF, WBO, IBO зэрэг жингийн бүсээ авч үлдсэн. Фюриг Александр Усиктай тулаан хийх талаар ч холбон тайлбарлаж байсан. Тэрбээр ням гарагт “Энэ жил хаана ч хамаагүй тулаан хийцгээе гэж би хэлсэн. Би улс орнууд тов тогтоож гарч ирэхийг хүлээж байсан. Одоо би хэнийг ч хүлээхгүй, ирэх долоо хоногт тулаанаа зарлах болно.” гэж хэлээд байсан. Түүнийг WWE-д тулалдах магадлалтай ч гэж мэргэжилтнүүд ярьж байсан бол ийнхүү тэрбээр Усикийг биш Жошуаг тулаанд дуудлаа. Даваа гарагт “Энтони Жошуа чи Усиктай хийсэн тулаандаа ялагдаж одоогоор бүсгүй байгаа. Харин би чамд бүсний төлөө тулалдах боломж өгье. Ялбал чи WBC холбооны аварга болох болно. Хэрвээ чи сонирхож байвал би өдрөө товлоё” гэх мэдэгдэл бүхий бичлэгийг Twitter хуудаснаа нийтэлсэн.  Харин үүний хариуд WBO, WBA холбооны аварга асан Энтони Жошуа “Хүсэлтийг хүлээн авлаа. Би онлайнаар олон юм ярихыг хүсэхгүй байна. Хэрэв чи хүсэж байгаа бол би энэ 12 сард тулалдахад бэлэн” гэж өөрийн Twitter хуудаснаа жиргэжээ.

    Энтони Жошуагын хувьд WBO, WBA, IBF холбоонуудын аварга байсан ч 2021 оны 9 дүгээр сар Одоогийн аварга Олександр Усикд ялагдаж аваргын бүснүүдээ алдаж байсан билээ. Хэдийгээр өнгөрсөн сард аваргын бүсээ буцааж авах боломжтой тулаан хийсэн ч Олександр Усик шүүгчдийн саналаар дахин ялалт байгуулсан юм. Тайсон Фюри энэхүү тулааныг энэ ондоо багтаагаад хийх сонирхолтой байгаа бөгөөд дараа нь WBO, WBA, IBF холбооны аварга Олександр Ускитай тулалдахыг хүсэж байгаа гэжээ. Харин Усик, Тайсон Фюритэй 2022 онд тулалдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

    Э.Мандалбаяр