MSports logo
СТИФЕН КӨРРИ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗУРАГТ НОМ ГАРГАХ ГЭЖ БАЙНА
  • А
    Админ

    9 сарын 7

  • СТИФЕН КӨРРИ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗУРАГТ НОМ ГАРГАХ ГЭЖ БАЙНА

    Дэлхийн бараг бүх сагсан бөмбөгийн талбай дээр NBA-ийн талбайгаас эхлээд бага сургуулийн биеийн тамирын заал хүртэл бүх хэмжээтэй тоглогчид 3 онооны шидэлтийг тогтмол хийж байхыг харж болно. Сагсан бөмбөгийг заавал үзэх ёстой тоглоомоос “BOX Office”-ийн холын зайн шидэлт болгон хувиргасан нэгэн хүн байдаг. Энэ бол Стифен Көрри. Өнгөрсөн улиралд NBA-ын бүх цаг үеийн 3 онооны дээд амжилтыг эвдсэн “Голден Стэйт Уарриорс” багийн гол од одоо өөр зорилго тавьж байгаа нь хүүхдийн ном аж. NBA-гийн дөрвөн удаагийн аварга, лигийн хоёр удаагийн үнэ цэнтэй тоглогч Стифен Көрри “I have A Superpower” буюу “Надад Супер Хүч бий” нэртэй бага насны хүүхдүүдэд зориулсан зурагт номын төсөл дээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Стифен Көрри хүүхдүүддээ ном уншиж өгөх дуртай нь түүнийг энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна.

     
    Өнгөрсөн улирлын шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогч Стифен Көрри энэ талаараа “Хэрвээ чи хүүхдүүддээ ном уншиж өгдөг бол энэ зүйл дэлхийн бүх хүүхдүүдэд урам зориг өгч чадах зүйл гэдгийг ойлгож байгаа байх. ‘I have a Superpower’ ном бидний дараагийн үеийн хүүхдүүд илүү ихийг хүсэж мөрөөдөж, дараачийн манлайлагч, тоглоомыг өөрчлөгчид болоход түлхэц болно гэж бодож байна” гэж Associated Press агентлагч өгсөн ярилцлагтаа хэлжээ. Энэхүү төслийн зураачаар Женева Бауэрс гэх 2018 оны “Hugo Awards”-ын Best Fan Artist төрөлд шилдгээр шалгарч байсан юм. Мөн Женева Бауэрс нь “Netflix”, “Dream works Animation”, “Disney Animation” зэрэг томоохон медиа компанид ажиллаж байсан ба “Maya and the Rising dark”, Beyonce: Shine your lights, “Dragon in a bag” гэх хэд хэдэн уран бүтээлүүдийн зургийг урласан туршлагатай зураач юм.

    Көрри хүүхдүүд болон эцэг, эхчүүдэд хандаж хэлэхдээ : Би 5 настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн тэр үе рүүгээ буцаж болно. Би анх 9 настайгаасаа зохион байгуулалттай сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Би жижиг биетэй, туранхай байсан бөгөөд хэзээ ч, ямар ч зүйлд хамгийн шилдэг нь гэж хэзээ ч ярьж байгаагүй. Тэгээд би оролдох, бүтэлгүйтэх тэрхүү туршлагуудыг туулж мэдэрсэн. Та бүгд ямар ч байсан, өөрийгөө гололгүй, өөртөө итгэх хэрэгтэй гэжээ. 

     

    Э.Мандалбаяр