Монголын Волейболын Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлийн тойрог буюу 3-р тойрог энэ долоо хоногт өндөрлөнө. Энэ улирлын аваргын төлөө өрсөлдөх дөрвөн баг аль хэдний тодорсон. Харин байрлалын хувьд нэг хоёрдугаар байр болон гурав дөрөвдүгээр байраар аль баг гарах нь үлдсэн гурван тоглолтоор шийдэгдэх гэж байна.
2024-2025 оны улиралд эмэгтэй 9 баг өрсөлдөж, волейбол сонирхогчдод олон гайхалтай тоглолтуудаар бэлэг барилаа.