MSports logo
"Евро-2024" тэмцээний хагас шигшээд Англи, Нидерланд, Испани, Францын багууд үлдлээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 8

  • "Евро-2024" тэмцээний хагас шигшээд Англи, Нидерланд, Испани, Францын багууд үлдлээ

    Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Хагас шигшээд шалгарахын төлөөх сүүлчийн тоглолтууд долоодугаар сарын 6-ны бямба гарагт болж, Английн шигшээ баг Швейцарын багийг торгуулийн цохилтоор 5:3-аар, Нидерландын баг Туркийн шигшээг 2:1-ээр хожлоо.

    1988 онд тус тэмцээнд түрүүлж байсан Нидерландын баг хагас шигшээд өмнөх тэмцээний финалд шалгарч байсан Английн багтай өрсөлдөнө. Тоглолт долоодугаар сарын 10-нд Дортмунд хотноо болно. Европын гурван удаагийн аварга Испанийн шигшээ баг долоодугаар сарын 9-нд Мюнхен хотын цэнгэлдэх хүрээлэнд тус тэмцээний хошой аварга Францын багтай тоглоно.

    Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-нд Берлин хотод болох юм.

    "Евро-2024" тэмцээний хагас шигшээд Англи, Нидерланд, Испани, Францын багууд үлдлээ