BLAST.tv Остин Мажор тэмцээнд оролцох Ази тивийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд тэд дээд шатанд нутаг нэгт Eruption багт 2-0 оор хожигдон доош унасан ч хагас шигшээд Энэтхэгийн "Gods Reign" багийг ялж, улмаар финалд дахин Eruption багтай учраа таарав. Улмаар Остин Мажорт шалгарах эрхийн төлөө хоёр Монгол баг өрсөлдөж Chinggis Warriors баг
Eruption-г 2:1-ээр буулган авснаар BLAST.tv Остин Мажор тэмцээнд оролцох тийзээ захиалсан юм.
Энэ удаад Остин дахь тэмцээнд нийт 42 шинэ тоглогч оролцох бөгөөд энэ "Shanghai-25"-аас асар их өсөлт үзүүлсэн тохиолдол болжээ. Мэдээж Valve-ийн зүгээс 24-өөс 32 хүртэлх баг оролцуулах болсонтой холбоотой. Тэмцээнд ердөө хоёр багийн тоглогчид бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа оролцож байгаа нь Nemiga болон Chinggis Warriors багууд болсон ажээ.
Тэд өнөөдөр Мажорын эхний тоглолтоо хийнэ