Старс баг дээд лигт хожил байгуулж чадаагүй ч Дээд лигийн баг гэдгээ батлан харуулж М хөгжлийн лигийн аварга багийг эхний тоглолтондоо хожлоо.
Үндэсний дээд лигийн эмэгтэй багуудын ПИ буюу ирэх улиралд Дээд лиг тоглох эрхийн төлөөх тоглолтууд энэ өдрүүдэд UG Arena-д үргэлжлэн явагдаж байна.
Үндэсний дээд лигийн 3 тойргийн хүрээнд ялалт байгуулж чадалгүй 0-15 амжилттай хүснэгтийн сүүлийн байраар өндөрлүүлсэн Старс баг М хөгжлийн лигийн аварга Эрхэт Тэгри Шагай багуудын эхний тоглолт болж өндөрлөлөө.
Уг тоглолтын эхний хагасыг М хөгжлийн лигийн энэ улирлын MVP, дээд лиг олон жил тоглож байсан хашир туршлагатай Х.Майжаргал тэргүүтэй Эрхэт Тэгри Шагай баг 41-30 харьцаагаар 11 онооны илүүтэй дуусгасан боловч 3-р үед онооны зөрүүгээ бариулж үеийг 58-58 тэнцүү дуусч 4-р үед харьцангүй залуу бүрэлдэхүүнтэй Д.Ганзул тэргүүтэй Старс баг онооны тэргүүллийг авч 81-76 харьцаагаар хожил байгуулж энэ улирлынхаа анхны хожлыг ПИ-ий шатанд авлаа. Хоорондын харьцаа 1-0
Зургийг: Tumee's Page See less