БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Тус наадам 02-р сарын 07-ны өдөр эхэлсэн бөгөөд маргааш тус наадам хөшгөө хааж, медалийн тоогоор тэргүүлэгчид тодрох юм. Манай улсаас нийт дөрвөн спортын долоон төрөлд 28 багш, дасгалжуулагчийн удирдлага дор нийт 35 тамирчин өрсөлдсөн ба өнөөдөр эрэгтэй, эмэгтэй Биатлоны төрлөөр манай тамирчдын өрсөлдөөн өндөрлөж байгаа билээ.
Монголын баг тамирчид өмнө нь Азийн өвлийн спортын наадмаас нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртсэн бол энэ удаагийн наадмаас харамсалтай нь медаль хүртэж амжаагүй явна. Гэхдээ манай улсын тамирчид хувь болон улсын амжилтуудаа шинэчлэхээс гадна, тус наадамд үзүүлж байгаагүй онцлох амжилтуудыг тоймлон хүргэе.