Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эмэгтэй Плэй-оффын хагас шигшээ тоглолт энэ долоо хоногт өндөрлөлөө. Улаанбаатар Амазонс баг Аодэ М Винкс багийг 4-1 харьцаатай буулган авч, Дээд лигийн Финалын шатанд гурав дахь жилдээ дараалан шалгарлаа.
Харин нөгөө талд Омни Хүлэгүүд баг Аравт багийг мөн адил 4-1 харьцаатай хожиж, Дээд лигийн финалд хоёр дахь жилдээ дараалан өрсөлдөхөөр болж байна.
Хагас шигшээ шатанд өрсөлдсөн дөрвөн багаас ямар тоглогчид, ямар үзүүлэлтээр тэргүүлснийг сонирхуулъя.