Сэлэнгэ аймгийн Хушаат суманд бага насаа өнгөрүүлж, 10 жилээ Улаанбаатарт ирж төгссөн. Манайд спортын талын хүн байдаггүй. Багадаа эмээ дээрээ өссөн болохоор юм юманд дөртэй, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Гэрийнхэн маань бүгд багш хүмүүс байдаг болохоор сургууль дээр л амьдардаг шахуу байсан даа хэхэ. Том болоод багш л болохгүй юм шүү гэж боддог байсан чинь одоо өөрөө багш болсон байна. Яагаад гэхээр эмээ маань өдөржин ажиллаад орой ирээд хүүхдүүдийн дэвтэр засаад, журналаа бичээд хэзээ унтдагийг нь мэддэггүй байлаа.
2009 онд ой тогтоолтын спортын Монголын анхны сурагчдын нэг болж академид суралцаж эхэлсэн. Тэр цагаас хойш одоог хүртэл холбоотой явж байна. Тухайн үед ингэж цээжилж болдог юм уу? Ингээд саначихлаа шүү дээ гэж гайхаж билээ. Түүнээс хойш энэ спортод дурлаж хөгжүүлж явна даа. Хамгийн нандин үе маань клубээ байгуулаад анхны шавь маань дэлхийн аварга болж байхад хагартлаа баярлаж билээ.
Чөлөөт цагаараа хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлдэг. Спорт өрөлтөөр охинтойгоо хамт хичээллэдэг. Улсаас хэд, хэдэн медаль хүртэж улсын рекорд хүртэл шинэчилж байлаа. Манай академи Бэкгамон гээд шинэ спортыг эх орондоо хөгжүүлж байгаа. Сүүлийн үед энэ спортод нэлээн донтож байна.
Хүн ямар нэгэн зүйлд дурлавал түүнээс яадаг ч байсан үр дүн гардаг гэж боддог. Миний хувьд оюуны спортод дурласан яавал илүү сайжруулах уу? шинэ арга барил гээд одоо ч өөрөө суралцсаар түүнийгээ шавь нартаа хэрэгжүүлсээр байна. 2013 оноос хамгийн анхны өсвөрийн тамирчдыг бэлдэж эхэлсэн. Дэлхийд данстай 170 гаруй мэргэжлийн тамирчдыг бэлджээ. Хичээл заалгасан шавь нар гэвэл тоо гаргаж чадахааргүй юм байна хэхэ. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг хамгийн сайхан, багш хүний хувьд шавь нар нь амжилт гаргахад юунаас ч илүү их баярладаг. Оюуны спорт надад дэлхийг нээж өгсөн гэж боддог доо.
Бах мэлхийнээс их айдаг хэхэ. Филиппинд сурч байхад аварга том мэлхий цүнхэнд явж билээ.
Шилждэг супер хүчтэй болмоор байна. Дэлхийн өнцөг булан бүрд бүх газрыг үзэх юм сан гэж боддог болохоор.
Эмэгтэйлэг зан чанар гэдэг дээ. Нэг тийм эелдэг, зөөлөн гэх юм уу. Эр хүний эрэгтэйлэг чанар хэдий чинээ их байна, эмэгтэй хүний эмэгтэйлэг чанар их байдаг байх.
Монгол улс ой тогтоолтын спортоор дэлхийд 1-т эрэмбэлэгдэж байна. Үүнд гар бие оролцсон маань хамгийн том амжилт минь юм даа. Өнгөрсөн жил Боловсролын тэргүүний ажилтан болсон маань эмээгийн минь хувьд маш том баяр байсан учир нь эмээ маань 40 жил багшилсан, эгч маань 30-аад жил багшилж байна. Гурван үеэрээ боловсролын тэргүүн болсон анхны тохиолдол юм байна лээ. Ирэх жил 4 жилдээ 1 удаа зохион байгуулагддаг "Оюуны Олимп"-т өндөр амжилт үзүүлэх зорилготой байна.
Хүний итгэлийг алдахгүй юм сан гэж хичээдэг. Надад итгэж даалгасан байх гэж бодож хийдэг. Тиймээс ямар ч зүйл дээр чадах бүхнээрээ хичээдэг дээ. Хамгийн ойр байдаг хүн болох Хатнаа багшаасаа үлгэр дуурайлал авдаг. Маш их зүйлс багшаас сурсан.
Байгальд, хотоор ганцаараа алхдаг. Эргэн тойрны бүгдийг тогтож харахаар тайвширдаг.