2001.10.28-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Хоёр дүүтэй. Том дүү маань 16-тай, бага дүү охин 7 настай. Ээж маань эмч мэргэжилтэй, аав маань сагсан бөмбөгийн дасгалжуулагч. Багадаа нэлээн сахилгагүй хүүхэд байсан. Шандад цэцэрлэгээсээ оргож байсан. 10 жилээ Төмөр замын 20-р сургуулийг төгссөн. Их сургууль ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Бүх хичээлдээ нээх сайн байгаагүй. Өндөр 192 см, гутлын размер 46 см.
Сагсан бөмбөгөөр 14, 15-тай байхаасаа хичээллэж эхэлсэн. Манай аав “Эрдэнэдрийлинг Ригс” багийн дасгалжуулагчаар ажилладаг байсан. Бэлтгэл рүү нь би дагаж явна. Тухайн үед Майнерс багийн Золжаргал ах, Хүлэгүүд багийн Мэндбаяр ах, Өрнүүнбилэг ах нар Эрдэнэдрийлинг Ригст тоглодог байлаа. Ах нарын тоглолтыг бэлтгэл дээр хараад энэ ах нар шиг болно доо л гэж боддог байсан. Эрдэнэт Майнерст багт өнгөрсөн улиралд орсон шалтгаан нь гадаад дасгалжуулагчийн удирдлага дор тоглож, бэлтгэл хийж үзье. Серб улс руу багаараа бэлтгэл хийе, намайг хамрагдуулъя гэхээр нь би яваад үзье, нэг жил Майнерст тоглоод үзье гэсэн шийдвэр гаргасан. Сагсан бөмбөгтэй холбоотой хамгийн дурсамжтай үе гэвэл улсын аваргаар анх удаа тэмцээнд орж, Хандгайтад очиж тоглож байсан үе ойр санагдаж байна. 2014, 15 оны үед улсын аварга шалгаруулах тэмцээнд Энхийн-Од, IHC Apes-ийн Санчир, Тулуй, Brothers-ийн Ган-Эрдэнэ зэрэг тоглогчидтой “SCF” багт хамт тоглож байсан.
Эмэгтэй хүний биед орвол усанд орж үздэг юм билүү. Яагаад тийм их удаан усанд ордгийг нь мэдэж авмаар байна.
Олны танил хүмүүсээс краш гэвэл “Penthouse”-д тоглодог хоёр ихрийн нэг нь Han Ji Hyun.
Дуртай кино гэвэл “Penthouse”, “37-р точка”. Дараагийн анги дээр нь юу болох бол гэж шимтэж үзэж байсан. Дуртай хамтлаг “Хурд”.
Эмэгтэй шинж чанар нээх хардаггүй. Харин эмэгтэй хүний нүдийг онцолж хардаг.
Дээд лигийн хоёр удаагийн аварга. Цаашдын зорилго гэх юм бол шигшээ багт дуудагдаж, олон улсын тэмцээнд оролцох.
Монголоос дуртай сагсчин Хүлэгүүд багийн Сэргэлэн ахад дуртай. Гоё тоглолттой бас хувь хүн талдаа ч зөв. NBA-ээс нээх баг дэмждэггүй. Өмнөх жил Майами багийг дэмжсэн, гэхдээ нээх NBA үздэггүй.
Чөлөөт цагаараа ер нь гэртээ унтах юм уу хэвтэх дуртай. Өөрийгөө амраах гээд байдаг даа.
Супер хүчтэй байх боломж байсан бол хүний бодол уншдаг байвал гоё юм болов уу. Хүний бодож байгаа юмыг мэдэхийг өөрөө сонирхдог болохоор юу гэж бодож байгаа гэдгийг нь мэдвэл сонирхолтой.