MSports logo
Алекс Карусо багтайгаа 4-жилийн гэрээний сунгалт үзэглэлээ
  • Э
    Эрмүүн

    12 сарын 23

  • Алекс Карусо багтайгаа 4-жилийн гэрээний сунгалт үзэглэлээ

    Оклахама Сити Тандер болон Алекс Карусо нар урьд шөнө дөрвөн жилийн 81 сая ам.долларын гэрээг байгуулсан гэж түүний агент ESPN-ий сурвалжлагч Шамс Чариниа-д мэдэгдэж ээ. Уг хэлцэл нь яг ч баталгаатай болж амжаагүй байгаа юм байна.

    Анхны улиралдаа Тандер багтайгаа тоглож байгаа тэрээр ирэх зун чөлөөт агент болох байсан бол ийнхүү 30 настай Карусо 2028-29 улирал хүртэл гэрээтэй болж байна.

    Тэрээр 2016 онд драфтад нэрээ өгсөн ч түүнийг хэн ч сонгоогүй бай 2017 онд Тандер багийн G-League-т хүртэл тоглож явсан удаатай. 2018 онд Лейкерсд орох боломж олдож дөрвөн жилийг өнгөрүүлэхдээ 2020 оны Аварга хэмээх эрхэм хүндэт цолын эзэн болсон гэдгийг бид мэднэ. Мөн Чикаго Буллсд хоёр гаран жилийн хугацаанд хүчин зүтгэж байгаад ийнхүү энэ жил Тандерт ирмэгцээ ирээдүйн дөрвөн жилээ баталгаажуулаад амжлаа.

    Хоёр удаагийн Бүх NBA-ийн хамгаалагчийн багт нэрлэгдэж явсан тэрээр энэ улиралд Тандерын сэлгээнээс тоглохдоо 5.7 оноо, 2.9 дамжуулалт дундажлаж байгаа бол хамгаалалтын үр нөлөө нь дэндүү онцгой байна. Түүний хамгаалж буй довтлогчийн бөмбөг алдуулахад хүргэх магадлал, довтолгоог амжилтгүй болгох тоо гэх үзүүлэлтүүд нь NBA-н 500 гаруй идэвхтэй тоглогчдоос эхний тавт орох гайхалтай хамгаалалттай байна. Түүнчлэн тэрээр энэ улиралд өөрийн замналын хамгийн оргил болох нэг тоглолтод 1.9 бөмбөг таслалт дундажлаж байна. Мэдээж ОКС түүний энэ хамгаалалтын зан чанар, зүтгэлтэй байдлыг нь үнэлж энэхүү гэрээг олгож байгаа нь ойлгомжтой биз ээ.

    Алекс Карусо багтайгаа 4-жилийн гэрээний сунгалт үзэглэлээ

    Яг одоо ОКС 22-5 амжилттайгаар бүсээ итгэл төгс тэргүүлж байна. Тэд ноднин жил 57-25 гэсэн үзүүлэлттэйгээр бүсийн финалын тоглолт хүртэл явсан ч харамсалтай нь 4-2 харьцаатай Даллах Мавериксд ялагдаж байсан билээ. Тэгвэл энэ жил улам чангарч, бүрэлдэхүүнээ Азайя Хартенштейн, Алекс Карусо нараар зузаалсан ОКС энэ улирал хэр хол явах бол?